Хогийн овоолго нурсны улмаас 30 хүн амиа алдав
Баруун Африкийн Гвиней улсын Конакри хотын Гбессиа дүүрэг дэх хогийн овоолго нурж, 30 хүн нас барсан талаар тус улсын Засгийн газар өнгөрсөн ням гарагт мэдээллээ. Тодруулбал, шөнө орсон аадар борооны улмаас үлэмж хэмжээтэй хогийн овоолго ойролцоох айлууд руу нуран жижиг сууцуудыг дарсан аж.
2026-08-25
Ч.Лодойсамбуу: Зарим гишүүн шахалтад орж, гарын үсэг зурсан
УИХ дахь АН-ын бүлгээс хаврын чуулганы төгсгөлөөр Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг цуглуулж эхэлсэн. Тус намын дарга О.Цогтгэрэлийн албан бланкан дээр цуглуулж буй уг саналд бүлгийн 42 гишүүнээс 41 нь гарын үсгээ зурсан. “Сугарч” үлдсэн Ч.Лодойсамбуу гишүүнд дүрмийн дагуу хариуцлага тооцно гэдгээ намын дарга нь мэдэгдсэн юм.
2026-08-25
Шорт трекийн тэмцээнд эхний гурван байр эзэллээ
Энэтхэгийн Дэхрадун хотод зохион байгуулсан шорт трекийн Азийн аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээнд Монголын тэшүүрчид үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.БатОргилын удирдлагад оролцов. Охидоос нийслэлийн ерөнхий боловсролын II сургуулийн 10В ангийн сурагч, гүйлтийн тэшүүрийн улсын аварга Б.Энгүүн залуу чуудын B ангиллын 500, 1000 метрийн зайд уралдаж хошой мөнгөн медаль хүртжээ.
2026-08-25
Мэрилин Монрогийн дүр бүхий хүүхэлдэйг 81 ам.доллароор борлуулж байна
Холливудын домогт жүжигчин Норма Жин Мортенсон буюу Мэрилин Монрогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан “Mattel” компани түүний дүр бүхий “Barbie signature” цуглуулгыг худалдаанд гаргалаа. Энэ нь тус компанийн Монрогийн төрхөөр бүтээж буй анхны хүүхэлдэй биш бөгөөд тэд 1997 оноос хойш түүний алдартай киноны дүрүүдээс сэдэвлэсэн хэд хэдэн цуглуулга олон нийтэд хүргээд байв. Харин энэ удаагийн хувилбар нь Монрогийн олон нийтэд хамгийн их танигдсан ягаан даашинзтай төрхийг дахин бүтээснээрээ онцлогтой.
2026-08-25
О.Наранзул ой тогтоолтын улсын хошой аваргаар тодров
Монголын оюун ухааны академи, Оюуны спортын менежмент байгууллагатай хамтран оюуны спортын аварга шалгаруулах олон төрөлт тэмцээнийг зохион байгуулж, дүнгээ гаргажээ. Энэхүү наадмын нэг төрөл болох 16 дахь удаагийн ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээнд 25 клубийн шилдэг 117 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолт шалгасан 10 төрлөөр өрсөлдсөн байна.
2026-08-25
Энэ зун манай улсад ирсэн алдартнууд
Энэ зун манай улсад зочилсон нь олон нийтэдил болоод буй зарим алдартны талаар уншигчдадаатанилцуулъя. Хамгийн сүүлд л гэхэд дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, Францын тансагбрэндүүдийн нэгдэл LVMH группийн эзэн Бернар Арногийн дөрөв дэх хүү Фредерик Арно өнгөрсөн бямба гарагт Монголд ирсэн юм.
2026-08-25
Боловсролын салбарт “Татварын нэг хувийн хөнгөлөлт” үзүүлэхтэй холбоотой журмыг шинэчилнэ
Боловсролын салбарт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9 дү гээр заалтын хүрээнд оруулах хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив, тусламжид татварын хөнгөлөлт үзүүлэх нийтлэг шаардлагыг шинэчлэн боловсруулж буй талаар Боловсролын яамнаас мэдээлэв. Хуулийн хүрээнд 2025 онд гаргасан Боловсролын сайдын А/189 журмыг шинэчлэхээр иргэн, аж ахуйн нэгжийнхнээс энэ сарын 28 хүртэл санал авах юм байна.
2026-08-25
АН-аас “Өөрчилье, бүтээе” үндэсний аян эхлүүлнэ
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ) өчигдөр Төрийн ордонд хуралдав. Үүгээр АН-ын дарга О.Цогтгэрэл “Өөрчилье, бүтээе” үндэсний аяны талаар танилцуулсан байна. Эл аяныг өчигдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх аж. Тэрбээр сэтгүүлчдэд “Монгол Улсын экспортын 96 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн.
2026-08-25
Монгол эмэгтэй Америкт машиндаа амьдрах аялал эхлүүлжээ
АНУ-д 1994 онд анх хөл тавьж, 32 дахь жилдээ амьдарч буй монгол эмэгтэй нэгэн шинэ аялал эхлүүлж буйгаа цахим хуудсаараа дамжуулан хуваалцжээ. Тэрбээр машиндаа амьдарч, аялахаар шийдсэнбайна. Түүний аялал Лос Анжелес хотоос Аризона мужийн Скоттсдэйл руу нүүхээсэхэлсэн аж.
2026-08-25
Зөвлөх үйлчилгээний тендерийн үнийн дүн өндөр байгааг шүүмжлэв
Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Төрийн худалдан авах ажиллагааны газраас Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиудын эрх зүйн хэм хэмжээний давхардал, хийдлийг арилгаж, зохицуулалтыг боловсронгуй болгох зөвлөх үйлчилгээний тендер зарлажээ.
2026-08-25
Богд хан ууланд зэрлэг амьтны гарц байгуулна
Зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, амьдрах орчны тасалдлаас сэргийлэх, авто зам, дэд бүтцээс үүдэлтэй эрсдэлийг бууруулах зорилгоор Богд хан ууланд экологийн гарц байгуулахаар болсныг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
2026-08-25
Орон сууцад амьдрах “мөрөөдөл”
Өөрийн гэсэн байр, орон сууцтай болох нь олон хүний амьдралын томоохон зорилго болжээ. Гэвч залуу гэр бүл болон дундаж орлоготой иргэдийн хувьд энэ “мөрөөдөл” жил ирэх тусам алсарсаар байгаа нь нууц биш. Байрны үнэ яагаад ийм өндөр болчхов, өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болох хэцүү юү, эсвэл иргэдийн худалдан авах чадвар үнийн өсөлтөө гүйцэхгүй байна уу зэрэг олон асуулт хүмүүст бий. Дурын зарын групп руу шагайвал нэг өрөө орон сууц 120-150 сая төгрөгийн үнэтэй байна.
2026-08-25
Азийн XX наадамд оролцох Монголын баг хувцас, хэрэгслээ хүлээн авав
“Айчи-Нагоя 2026” Азийн XX наадамд оролцох Монголын баг тамирчдын төлөөллийг Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар өнгөрсөн баасан гарагт хүлээн авч, тус наадамд өмсөх нэгдсэн хувцас, хэрэглэлийг албан ёсоор гардууллаа. Одоогийн байдлаар манай улс 31 төрөлд нийт 303 тамирчин оролцуулахаар мэдүүлгээ Азийн наадмын зохион байгуулах хороонд хүргүүлсэн байна.
2026-08-24
Их хотын хэмнэлд эгшиглэсэн “Хүрээ дагшаа”
Улаанбаатарын зуны үдэш хэзээд нэг л нууцлаг, сэтгэл татам. Бороо орвол бүр ярих юм биш. Паркийн өргөн чөлөөнд “Баянмонгол” чуулгын “Хүрээ дагшаа” жазз концертын дуу их хотын хэмнэлийг “эвдэн” хадах шиг болов. “Аавдаа”, “Орь залуу нас”, “Дэнжийн ногоо”, “Аяны шувууд”-ыг дуулаагүй, урьд өмнө сонсоогүй хүн ховор биз ээ.
2026-08-24
Халаа сэлгээг хэний, юуны төлөө хийв
Дайны хажуугаар дажин гэж хэдэн өдрийн өмнөөс Украины удирдах бүрэлдэхүүнд нэлээд халаа сэлгээ хийлээ. Ерөнхий сайдаа, зэвсэгт хүчний ерөнхий командлагчаа болон аюулаас хамгаалах салбарын өндөр албаны хэд хэдэн хүнийг солив. Тэдгээрээс хамгийн санамсаргүй сэлгээ нь Батлан хамгаалахын сайд Михайл Федоровыг халсан явдал гэж дотоодод ч, гадаадад ч үзэж байна.
2026-08-24
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 14.8 тэрбум ам.доллар шаардлагатай
Монгол, Японы хамтарсан кредит олгох механизм, Монголын байгалийн өв сан, Монголын бизнесийн зөвлөл, “Үндэсний ногоон лаб” платформынхон хамтран “Бэлчээрээс нүүрстөрөгчийн зах зээл рүү: Монгол Улсын үндэсний тэргүүлэх зорилтуудын хүрээнд нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх боломжийг нээх нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
2026-08-24
Нуур хариуцсан инженер ажиллах нь
Манай улс цөлжилтийг сааруулах, гадаргын усны нөөцийг хамгаалах зорилгоор нуур хариуцсан инженер хэмээх шинэ албан тушаал, ажлын байр бий болгож буйг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас мэдээлэв. Үүний хүрээнд Хүйсийн говь, Цэцэг нуурын сав газрын захиргаа, Ховд аймгийн ЗДТГ хамтран ажиллахаар санамж бичиг байгуулж, Булган нуурын хамгаалалт хариуцсан инженер томилохоор болжээ.
2026-08-24
“Улаанбаатарын тунхаглал”-ыг батлав
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд төлөвлөсөн гол арга хэмжээнүүдийн нэг болох “Хотын дарга нарын чуулга уулзалт” өнгөрсөн баасан гарагт боллоо.
2026-08-24
Хонконгийн хөрөнгийн бирж өнгөрсөн улиралд хамгийн өндөр ашигтай ажиллажээ
Хятадын эх газрын компаниудыг олон улсын хөрөнгө оруулаг чидтай холбодог Хонконгийн хөрөнгийн бирж (HKEX) өнгөрсөн II улиралд түүхэн дээд хэмжээний өндөр ашигтай ажилласан байна. Тодруулбал, энэ оны эхний хагас жилд тус хөрөнгийн биржийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеийнхээс 24 хувиар өсөж, 1.4 тэрбум ам.долларт хүрсэн нь шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт гэнэ.
2026-08-24