Энэ зун манай улсад зочилсон нь олон нийтэдил болоод буй зарим алдартны талаар уншигчдадаатанилцуулъя. Хамгийн сүүлд л гэхэд дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, Францын тансагбрэндүүдийн нэгдэл LVMH группийн эзэн Бернар Арногийн дөрөв дэх хүү Фредерик Арно өнгөрсөн бямба гарагт Монголд ирсэн юм. 1995 онд төрсөн, өдгөө 31 настай тэрбээр шинжлэхухаан, инженерийн чиглэлээрх дэлхийн нэр хүндтэй сургуулиудын нэг гэгддэг “Йcole Polytechnique”-г төгссөн, 25-тайдаа тансаг цаг үйлдвэрлэгч “TAG Heuer” брэндийн гүйцэтгэх захирлаар томилогдож, 2024 оноос тус группийн цагны үйлдвэрлэлийг бүрэн хариуцаж ажиллаж байна. Фредерик Арно Өмнөд Солонгосын “Blackpink” хамтлагийн гишүүн Лизатай хэсэг хугацаанд болзсоныг зарим уншигч санаж буй биз ээ. Түүний “Loro Piana” брэнд 2028 он хүртэл “Resilient threads” хэмээх таван жилийн хөтөлбөрийг уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий Сүхбаатар аймгийн таван сумын нутагт хэрэгжүүлж буй аж. Тэрбээр өдгөө COP17 хуралд оролцож байна.
Үүнээс өмнө программ хангамжийн “Майкрософт” компанийн үүсгэн байгуулагч, технологийнсалбарын тэрбумтан, “Билл ба Мелинда Гэйтсийн сан”-гаараа дамжуулан эрүүл мэнд, боловсрол, уур амьсгалын өөрчлөлт болон ядуурлыг бууруулах чиглэлээр улс орнуудад хөрөнгө оруулдгаараа алдартай Билл Гэйтс Монголд ирсэн талаарх мэдээлэл цахим сүлжээнд тархсан юм. Түүний талаар хэвлэлүүд “Билл Гэйтс энэ сарын 9-нд буюу ням гарагт өөрийн хувийн онгоцоор манай улсын Буянт-Ухаа нисэх буудалд газардсан талаар албан эх сурвалж мэдээллээ. Тэрбээр цөөн хүний бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн бөгөөд одоогоор Баян-Өлгийн аймагт аялж байгаа юм байна. Удахгүй Дундговь, Дорнод руу зорчих төлөвлөгөөтэй байгаа аж” хэмээсэн.
Америкийн жүжигчин, “Алхаж буй үхдэл” (The walking dead) цувралын од Норман Рийдус өнгөрсөн зургаадугаар сард өөрийн аяллын шоу нэвтрүүлгийнхээ зураг авалтыг хийнгээ тал нутгаар мотоциклтой аялсан бол мөн хугацаанд альтернатив урсгалын сод төлөөлөл “Red hot chili peppers” хамтлагийн дуучин Энтони Кидис ирсэн юм.
Д.Сэлэнгэ