Манай улс цөлжилтийг сааруулах, гадаргын усны нөөцийг хамгаалах зорилгоор нуур хариуцсан инженер хэмээх шинэ албан тушаал, ажлын байр бий болгож буйг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас мэдээлэв. Үүний хүрээнд Хүйсийн говь, Цэцэг нуурын сав газрын захиргаа, Ховд аймгийн ЗДТГ хамтран ажиллахаар санамж бичиг байгуулж, Булган нуурын хамгаалалт хариуцсан инженер томилохоор болжээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Усны газар хамтран гадаргын ус хуримтлуулах, нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор сум бүрд нэг хөв цөөрөм (хиймэл нуур) байгуулах “333 нуур” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй. Эл хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж, нуурын экосистемийг хамгаалахад тогтмол хяналт чухал гэдгийг Усны газрынхан онцлов.
Ж.Сувд