Энэтхэгийн Дэхрадун хотод зохион байгуулсан шорт трекийн Азийн аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээнд Монголын тэшүүрчид үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.БатОргилын удирдлагад оролцов. Охидоос нийслэлийн ерөнхий боловсролын II сургуулийн 10В ангийн сурагч, гүйлтийн тэшүүрийн улсын аварга Б.Энгүүн залуу чуудын B ангиллын 500, 1000 метрийн зайд уралдаж хошой мөнгөн медаль хүртжээ. Тус зайд өрсөлдсөн тэшүүрчдээс Тайландын Чиа Хо тэргүүлж, Хонконгийн Сум Юн хүрэл медалийн эзэн болсон юм. Түүнээс гадна 500 метрийнхэд А.Урангоо хүрэл медаль хүртэж, хагас шигшээд 777 метрийнхэд VI байр эзлэв. Насанд хүрэгчдийн ангиллынхнаас тэшүүрийн үндэсний шигшээ багийн тамирчин Э.Мөнх-Эрдэнэ 500 метрийн зайд хурд сорьж, III байрт шалгарч, медалийн буухиаг үргэлжлүүлжээ.