Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ) өчигдөр Төрийн ордонд хуралдав. Үүгээр АН-ын дарга О.Цогтгэрэл “Өөрчилье, бүтээе” үндэсний аяны талаар танилцуулсан байна. Эл аяныг өчигдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх аж. Тэрбээр сэтгүүлчдэд “Монгол Улсын экспортын 96 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн. Гадаадаас орж ирж буй бараа, бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь эцсийнх. Бид бүтээдэггүй ард түмэн болжээ. Тиймээс улс орноо өөрчлөлтөд уриалж, бүтээдэг Монгол болгохын төлөө ажиллая гэж буй юм. Үүний хүрээнд орон даяар явж, иргэдтэй уулзаж, Монголыг өөрчлөх 100 санал боловсруулж, улмаар 100 шийдэл болгож, 2027 оны Ерөнхийлөгчийн болон 2028 оны УИХ-ын сонгуульд оролцоно” гэв.
Мөн тус намынхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахын тулд гишүүд, дэмжигчдийнхээ дунд санал асуулга явуулах аж. Ингэж байж үйл ажиллагаа, зар чим зэргээрээ нийцэх, жинхэнэ ардчилсан Ерөнхийлөгч болох хүнийг тодруулах гэнэ. Тус намын гишүүн, Улсын баатар Э.БатҮүл “Өнгөрсөн хугацаанд бидний хийсэн ололт их байсан ч олон түмэн рүү чиглэсэн гэхээс илүү ордны улс төр хийсэн байна. Тиймээс энэ алдаагаа засаж, олон нийт рүү чиглэж ажиллах болно” гээд удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүү лэхгүй, намд нь өрсөлдөх боломжтой улс төрч олон гэв.
С.Уул