2024 он хамгийн дулаан хоёр дахь жилээр бүртгэгджээ
Монгол орны өнгөрсөн жилийн цаг агаарын нөхцөл байдлын тоймыг Цаг уур, орчны шинжилгээний газрынхан өчигдөр танилцууллаа. Тус газрынхны мэдээлснээр өнгөрсөн жил нь 1940 оноос хойших хоёр дахь дулаан жилээр бүртгэгдсэн байна. Тухайлбал, агаарын дундаж температур олон жилийн дунджаас 2.5 хэмээр дулаан байж.
2025-01-28
Өгий нуурт өвлийн наадам болно
Архангай аймагт “Өгий нуур өвлийн наадам-2025” арга хэмжээг хоёрдугаар сарын 1-2-нд зохион байгуулна. Уг наадам нь Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон үндэстний хувцсыг танин мэдүүлэх, өв соёлоо сурталчлах зорилготой гэнэ. Наадмыг хоёрдугаар сарын 1-нд 10 морьтон Төрийн далбааг мандуулснаар нээх юм байна.
2025-01-28
О.Магнай, Э.Болорчулуун тэргүүтэй 11 хүний хэргийг шүүх шийдэж чадах уу
ШӨХТГ-ын дарга, АН-ын дэд дарга асан О.Магнай, нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулуун, тус албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижир, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын дарга асан, ШШГЕГ-ын Тусгай ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байгаад өдгөө Хорих ял эдлүүлэх албаны дэд даргаар томилогдсон, хурандаа Б.Цогжаргал, Баянгол дүүрэг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Идэрчулуун, Х.Саруул, Б.Батцэрэн тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр хэлэлцэхээр товлоод байв. Гэвч өмгөөлөгч нар нь элдэв хүсэлт гаргаснаар хойшлууллаа.
2025-01-28
Б.Мөнхзул: 11-14 насныхан хүний папиллома вирусний эсрэг вакцинд хамрагдах боломжтой
Умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч хүний папиллома вирус (HPV)-ээс сэргийлэх вакциныг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас улсын хэмжээнд хийж эхэлсэн билээ. Хүйс харгалзахгүй, 11 насныханд хийж буй уг дархлаажуулалтад өдгөө зорилтот бүлгийнхний 27 хувь нь хамрагджээ. Манай улс хүний памиллома вирусний эсрэг вакциныг Дархлаажуулалтын тухай хуулийн хүрээнд үндэсний товлолд хамруулсан. Үүний дагуу дээрх насны 78 000 орчим хүүхэд уг вакциныг заавал хийлгэх заалттай.
2025-01-28
Монголчууд хэзээ аялж сурах вэ
Энэ асуултад хариу нэхсэн, чих халууцам өдрүүд өнгөрч байна. Монголчууд Улаанбаатарын утаа угаар, хүйтнээс зугтаж, хичээл сургуулийн амралтын үе тааруулан жил бүрийн 12-2 дугаар сард гадаадын орныг бөөн бөөнөөрөө зорьж, аялж зугаалдаг.
2025-01-28