“Улаан овоо”-гийн уурхайг түрээслүүлж, роялти авна
Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Silver elephant mining” Монгол дахь бүрэн эзэмшлийн охин компаниараа дамжуулан “Улаан овоо” нүүрсний уурхайгаа түрээсээр ашиглуулах гэрээ байгуулснаа зарлав
2026-07-09
Наадмаар үргэлжилсэн аадар бороотой
Хүчтэй хөгжсөн бөөн үүл энэ сарын 7-8-нд шилжих шөнө Улаанбаатар хотыг баруунаас зүүн тийш чиглэлтэй дайран өнгөрсний улмаас аадар бороо орж, нийслэлийн олон байршилд их хэмжээний ус тогтон, барилгын зоорийн давхрууд усанд автаж, уулархаг бүсүүдээр үер буужээ.
2026-07-09
Хүлэмжийн хийг хуулиар хязгаарлаж чадах уу
Манай улс 2024 онд уур амьсгалын өөрч лөлтийн асуудал эрхэлсэн, бие даасан яам байгуулсан билээ. Тухайн үед Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ) болгож шинэчилсэн юм.
2026-07-09
“Монгол дархан-Адууны соёл” үзэсгэлэнд 205 бүтээл дэлгэжээ
Дэлхийн адууны өдрийг хоёр дахь жилдээ, Монгол дархны өдрийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд “Монгол дархан-Адууны соёл” тусгай үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейд толилуулж байна. Үүгээр нүүдэлчин монголчуудын оршихуйн үндэс болсон хурдан хүлэг, түүнийг дагасан баялаг өв уламжлал болон уран дархчуудын ухаан, мэлмий, гарын ураар бүтээсэн адууны соёл, тоног хэрэгслийг цогцоор нь сурталчлан таниулах зорилготой юм.
2026-07-09
Намууд төрийн санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулаагүй байв
Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ноос улс төрийн нам, эвсэлд энэ онд олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоосон байна. Нийт сонгогчийн нэгээс дээш хувийн санал авсан намуудад төрөөс санхүүжилт олгож буй. 2024 оны сонгуулийн дараа энэ болзлыг МАН, АН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл, Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв нам хангасан юм.
2026-07-08
УУҮА-ын зөвлөлийн даргаар З.Ган-Очирыг сонголоо
Монголын Уул уурхайн үндэсний ассоциац (МУУҮА)-ын зөвлөлийн хурал уржигдар болж, удирдлагын асуудлыг хэлэлцжээ. Тус хурлаар зөвлөлийн дарга Г.Батцэнгэлийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, түүний оронд тус зөвлөлийн гишүүн З.Ган-Очирыг сонгожээ. Зөвлөлийн даргаар ажиллах болсон тэрбээр МУУҮА-ын гүйцэтгэх захирлын үүргийг мөн түр хавсран гүйцэтгэх юм байна.
2026-07-08
Гандангийнхан жуулчны улиралтай зэрэгцэн засвар, тохижилтын ажил хийж байна
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Гандан болон Дэдэнпонров дуганыг сэргээн засаж буйтай холбоотойгоор зарим бүсэд гадаад, дотоодын жуулчид нэвтрүүлэхийг хориглосноо хийдийн захиргаанаас мэдээллээ. Тус хийдийнхэн өнгөрсөн жилийн зургаа, долоодугаар сард мөн засвар, тохижилтын ажил хийж, хэсэгчилсэн “хөл хорио” тогтоосон нь шүүмжлэл дагуулж байв.
2026-07-08
Хавдрын эсрэг үндэсний аяныг Сэлэнгэ аймгаас эхлүүлжээ
Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-өөс улс орон даяар хэрэгжүүлдэг Хавдрын эсрэг үндэсний аяныг өнөө жил Сэлэнгэ аймгаас эхлүүлснээ мэдээллээ. Уг аяныг улсын хэмжээнд 16, тус аймагт зургаа дахь жилдээ зохион байгуулж буй нь энэ юм.
2026-07-08
Эрэлтэд дөрөөлж, эрээгүй аашилсан барилгынхан
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр.
2026-07-08
Хятадад нүүрсний эрэлт өсөж, Монголд боломж нээгдэх нь
БНХАУ-ын коксжих нүүрсний импорт энэ оны турш өсөх төлөвтэй байгаа нь Монголын экспортод шинэ боломж нээх хүлээлт үүсгэв. Урд хөршийн гангийн үйлдвэрүүд манай нүүрсийг хольцын зориулалтаар түлхүү ашиглаж байгаа бөгөөд үнэ, тээврийн зардлын давуу тал нь Монголын өрсөлдөх чадварыг хадгалж буйг салбарын шинжээчид онцолжээ.
2026-07-08
Орхон аймгийн 21 сургуульд шүд угаах булан тохижуулах нь
Орхон аймгийнхан ерөнхий боловсролын сургуулиуддаа шүд угаах булан тохижуулж эхэлснээ мэдээллээ. Уг төслийг аж ахуйн нэгж, байгууллагуудын хандиваар хэрэгжүүлж буй бөгөөд төрийн өмчийн 17, хувийн хэвшлийн дөрвөн сургуулийн хичээлийн 26 байранд хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон 4-5 угаалтуур бүхий шүд угаах буланг шинээр байгуулах аж. Ингэснээр сурагчид өдрийн турш амны хөндийн эрүүл ахуйгаа сахиж, шүдээ зөв угаах дадлыг сургууль дээрээ эзэмших юм.
2026-07-07
Онцгой туурвил, шилдэг долоон бүтээлд Төрийн шагнал хүртээлээ
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинэ онцгой туурвил, шилдэг долоон бүтээлд өчигдөр Төрийн шагнал хүртээлээ. Хууль, эрх зүй, физик, математик, эрүүл мэнд, урлагийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан судалгаа, бүтээлүү дийг Төрийн тэргүүн онцолсон юм.
2026-07-07
11 настай хүү мөргөлийн цуваа руу дайрч, есөн лам амиа алдлаа
Тайландад 11 настай хүү эцэг, эхийнхээ ачааны автомашиныг жолоодож байхдаа буддын шашны мөргөлийн цуваа руу орсны улмаас есөн лам амиа алджээ. Орон нутгийн аврах албаныхны нийтэлсэн хяналтын камерын бичлэгт улбар шар хувцастай лам нар зам даган алхаж явахад автомашин дайран орж буй агшин бичигдсэн байна.
2026-07-07