Хөвсгөл нуурын гүн дэх хог хаягдлын байршлыг тогтооно гэв
Монгол Улсын Далайн захиргаанаас SMART-C CL/LP төслийг 2023 оноос олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ирсэн билээ. Хөвсгөл нуурын усны орчныг хамгаалах, судалгаа, шинжилгээ болон олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд уг төсөл чиглэж буй юм. Тэгвэл уг төслийн хүрээнд Олон улсын далайн байгууллагын төлөөлөгчидтэй хамтран ажиллахаар болжээ.
2026-03-17
“ТМК Энержи” өдөрт 1000 шоо метр хий олборлож байна
“ТМК Энержи” компанийн Гурвантэс XXXV төслийн хүрээнд олборлож буй нүүрсний давхаргын метан хийн үйлдвэрлэл шинэ дээд түвшинд хүрч, өдөрт 1000 шоо метрээс давжээ. Энэ нь 2026 оны хоёрдугаар сарын түвшнээс ойролцоогоор хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна.
2026-03-17
Зэрлэг амьтанд ээлгүй барьсан 273 метр хашааг буулгалаа
Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны эхэнд стандарт зөрчиж барьсан 273 орчим метр урт хашааг буулгаснаа албаныхан мэдээлэв. Уг хашаа нь Богдхан уулын зэрлэг амьтдын чөлөөтэй нүүдэллэх хөдөлгөөнийг хязгаарлаж, эрүүл мэндэд нь аюул учруулж болзошгүй байсан аж.
2026-03-17
Авто замын трасст өртөж буй 56 иргэн, аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлэв
Засгийн газрын 2022 оны 476 дугаар тогтоолоор “Шинэ тойрог зам” төслийн бүрэлдэхүүн хэсэг болох Нисэхийн хурдны замыг Туулын авто замтай холбох ажлыг эрчимжүүлэхийг төр захиргааны байгууллагад үүрэг болгосон. Үүний хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас газар ашиглагч иргэн, хуулийн этгээдэд хандан мэдэгдэл гаргажээ.
2026-03-17
Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлэх нь
Орон сууцын санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлгийг Монголбанк, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас хамтран зохион байгуулж, арилжааны банкууд, холбогдох төрийн байгууллага, хувийн хэвшлийнхэн болон олон улсын шинжээчдийн төлөөлөл оролцов. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Монголбанк, Засгийн газартай хамтарч орон сууцын ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ хугацаанд 10.7 их наяд төгрөгийн эх үүсвэрээр нийт 140 гаруй мянган өрх орон сууцтай болжээ.
2026-03-17
М.Нарантуяа-Нара: Ёс зүйн алдаа гаргасан гэж үзэхгүй байна
УИХ-ын гишүүн бол бүх ард түмний төлөөлөл бөгөөд тэдний эрх ашгийн төлөө ажиллах үүрэгтэй. Тэд мөн ёс зүйн тусгай дүрэм дагаж, хуулиа мөрдөхөө тангараглаж, парламентын босго алхдаг. Үүнийг гэртээ эсвэл Төрийн ордонд байхаас үл хамааран бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн турш баримтлах учиртай юм. Гэвч ёс зүйн талаар ойлголтгүй, нийгмийн сүлжээгээр дамжуулан байнга иргэдтэй хэрэлдэж, элдвээр доромжилдог гишүүн бол М.Нарантуяа-Нара юм. Түүний талаар хэд хэдэн иргэн УИХ-ын ёс зүйн дэд хороонд гомдол гаргаад буй аж.
2026-03-17
Ч.Лодойсамбуугийн “Хугархай эрүүний шөл” номын нээлт боллоо
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу чуулганы завсарлагааныг тун бү тээлч өнгөрүүлж, намтар номоо бичжээ. “Хугархай эрүүний шөл” хэмээх өвөрмөц нэртэй энэхүү номынхоо нээлтийг тэрбээр өчигдөр УИХын хаврын чуулгантай зэрэгцүүлэн “Улаанбаатар галарей”-д хийсэн юм. Чуулган завсарламагц тэрбээр хотоос зайдуу, зусланд байрлан 20 хоногийн турш ажилласан байна.
2026-03-17
Томилогдсон болон сонгогдсон 50 албан тушаалтанд хариуцлага тооцно
УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр өчигдөр мэдээлэл хийв. Төрийн нэр хүнд унаж, иргэдийн итгэлийг алдаж буй гэдэг Ерөнхийлөгчийн үгтэй тэрбээр санал нэг байгаа аж. Харин Төрийн тэргүүний өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуу лийн төслийн хэрэгжүүлэх арга замыг дэмжихгүй гэнэ.
2026-03-17
Синцитиаль вирусээр үүсгэгдсэн томуугийн идэвхжил өндөр байна
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс мэдээлэв. Тодруулбал, Улаанбаатар хот болон найман аймагт томуу, томуу төст өвчин идэвхжиж байгаа аж. Өрхийн болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн амбулаториор үзүүлсэн хүмүүсийн 10 орчим хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Нийслэлийн хэмжээнд энэ сарын 15-ны байдлаар 2058 хүүхэд хэвтэн эмчлүүлж буйгаас 1216 буюу 59.1 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.
2026-03-17
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 54 хувиар өсжээ
Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал энэ оны эхний хоёр сард ямархуу дүр зурагтай байсныг өчигдөр тайлагналаа. Манай экспортын бүтээгдэхүүний голлох үйлдвэрлэл болох аж үйлдвэрийн салбарын нийт орлого дээрх хугацаанд 10.4 их наяд болж, өмнөх жилийн мөн үеийнхээс 3.6 их наяд төгрөгөөр буюу 54 хувиар өссөн байна. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын орлого 235.5 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлснийг ҮСХныхон хэлсэн.
2026-03-17
Борооны ус зайлуулах 15.2 км урт шугам сүлжээ угсрах нь
Геодези, усны барилга, байгууламжийн газраас энэ онд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 13 байршилд 15.2 км урт авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсрах гэнэ. Мөн гурван байршилд он дамжин хэрэгжүүлж буй 3.9 км шугам сүлжээг угсарч дуусгах аж. Түүнчлэн Улаанбаатарт ус хамгийн их тогтдог Наадамчдын замын борооны ус зайлуулах 1.2 км шугамыг өргөтгөн шинэчлэхээр болжээ.
2026-03-16
Дэлхийн өгөгдлийн удирдлагын албан ёсны салбарыг нээлээ
“DAMA Mongolia chapter”-ынхан “Өгөгдөл бол цахим засгийн суурь, хиймэл оюуны тэжээл, улс орны стратегийн гол нөөц. Гэхдээ их хэмжээний өгөгдөл хуримтлуулах нь туйлын зорилго биш. Хамгийн гол нь тэрхүү өгөгдлийг хэрхэн зөв удирдах, чанарыг яаж хангах вэ гэдэг чухал. Тиймээс салбарын нээлтийн үеэр “DAMA Internation-al”-тэй энэ чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан
2026-03-16
Унших соёлыг өвлүүлэгч, дэлгэрүүлэгч цэцэрлэгүүдийг шалгаруулав
Боловсролын сайд П.Наранбаяр “Хүүхдийг номтой нөхөрлүүлэхэд томчуудын үүрэг, оролцоо их. Ялангуяа аавууд ажлаасаа орой ирээд хүүхдэдээ ном уншиж өгдөг байвал гэр бүлийн уур амьсгал халуун дулаан болж, нандин харилцаа бэхэждэг. Цаашлаад ээж, аав нар хүүхэдтэйгээ ярилцахдаа аль болох сул үг хэрэглэлгүй, сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлж байвал тэд ч эх хэлээ хурдан сурна. Багаасаа номтой нөхөрлөсөн хүүхдийн хэл ярианы болон төсөөлөн бодох чадвар маш сайн хөгждөг” гэсэн юм.
2026-03-16
“Authentic Mongolia” тоглолтыг Австри улсад эгшиглүүлнэ
Монголын үндэсний болон сонгодог урлагийн шилдэг уран бүтээлчид Австри улсад аялан тоглолтоо толилуулахад бэлэн болжээ. Эх орноо сурталчлах зорилготой тус баг энэ сарын 17-нд Граз хотын “Minoriten Hall”-д, маргааш нь Линц хотын “Bruck-nerhaus Linz” соёлын төвийн “Middle Hall”-д уран бүтээлээ үзэгчдэд хүргэх юм.
2026-03-16
Баримал урлаачийн “Салхин мөр” үзэсгэлэнг тольдоорой
Уран бүтээлч Д.Анхбаяр “Салхин мөр” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээж, үзэгчдэд уран бүтээлүүдээ өргөн барилаа. Энэхүү үзэсгэлэн нь байгаль, хүний дотоод ертөнцийг уран тансгаар илэрхийлсэн, хүрэл баримлын бүтээлүүдээс бүрдэнэ. Тэдгээр нь хайрын холбоос, эх үндэс, цаг хугацаа болон бодгалийн нэгдлийг уран баримлын хэлээр илэрхийлснээрээ онцлогтой.
2026-03-16
Түүхээр “тоглож” болохгүйг “Тусгаар тогтнол” харуулав
Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 115 жилийн ойд зориулан бүтээсэн “Тусгаар тогтнол” бошиг сахигч уран сайхны кино энэ сарын 6-нд албан ёсоор нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл боллоо. Зохиолч Тодко Самсон буюу Т.Мягмартогтохын “Үр хөврөл” зохиолоос сэдэвлэн, найруулагч Б.Тамирын бүтээсэн уг кино нь Кино урлагийг дэмжих сангаас 157.8 сая төгрөгийн санхүүжилт авсан томоохон төсөл юм.
2026-03-16
Нидерландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд
Нидерландад дэлхийн II дайнаас хойш анх удаа цөөнхийн, өөрөөр хэлбэл, парламентын олонхгүй төр, засаг бүрэлдэв. Ийм Засгийн газар өнгөрсөн сарын 23-нд үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. Түүнд “Ардчилагчид-66”, Эрх чөлөө, ардчиллын төлөө баруун төвийн Ардын нам, төвч үзэлтэй “Христийн ардчилсан уриа” гэсэн гурван нам оржээ. Эдгээрээс Эрх чөлөө, ардчиллын төлөө баруун төвийн Ардын нам нь 2010-2023 онд улсдаа хамгийн нэрд гарсан улс төрийн хүчин байв. Энэ эвсэл доод танхимын 150 суудлын 66, дээд танхимд 75 суудлын ердөө 22-ыг нь авсан байна.
2026-03-16
Хүүхдүүд машин жолоодож яваад осол гарган хүн гэмтээжээ
Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Долоон буудлын замд өнгөрсөн бямба гаргийн 07.45 цагийн үед хүүхдүүд машин жолоодож яваад осол гаргажээ. Улмаар тэд ослын газарт автомашинаа орхин зугтсан байна. “Тоёота приус-41” загварын тээврийнхэрэгслийг 17настайУгэх охинжолоодож яваад “Приус-30”-ийг мөргөснөөс жолооч 46 настай П гэдэг эмэгтэй гэмтсэн аж.
2026-03-16
Эрчим хүчний салбарынхан ажил хаях нь
Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамтын хэлэлцээрийн явцад салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар талууд тодорхой тохиролцоонд хүрээгүй тул ажил хаяхад бэлэн хэмээн Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрсөн баасан гарагт мэдэгдэв. Энэ талаар тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж “Эрчим хүчний салбарын хэлэлцээр байгуулах ажил нэгдүгээр сарын 8-нд эхэлсэн.
2026-03-16
Ил тод, хяналт сайтай байснаар эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулна гэв
УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран эрүүл мэндийн даатгалын засаглал, тогтолцоо, санхүүжилтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав. Үүнд УИХ-ын гишүүдээс гадна Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөл оролцсон байна.
2026-03-16