УИХ-ын гишүүн бол бүх ард түмний төлөөлөл бөгөөд тэдний эрх ашгийн төлөө ажиллах үүрэгтэй. Тэд мөн ёс зүйн тусгай дүрэм дагаж, хуулиа мөрдөхөө тангараглаж, парламентын босго алхдаг. Үүнийг гэртээ эсвэл Төрийн ордонд байхаас үл хамааран бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн турш баримтлах учиртай юм. Гэвч ёс зүйн талаар ойлголтгүй, нийгмийн сүлжээгээр дамжуулан байнга иргэдтэй хэрэлдэж, элдвээр доромжилдог гишүүн бол М.Нарантуяа-Нара юм. Түүний талаар хэд хэдэн иргэн УИХ-ын ёс зүйн дэд хороонд гомдол гаргаад буй аж.
Энэ талаар болон Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүү лэн татахтай холбоотой хуулийн төслийн талаар тэрбээр байр сууриа илэрхийлжээ. “Би өөрийгөө ёс зүйн алдаа гаргасан гэж үзэхгүй байна. Шинийн тавны өдөр зуслангийн гэртээ очиход хулгай орж, хамаг юмыг минь сандаач сан байсан. Тэр бүхнийг би өөрийн хөдөлмөрөөрөө бий болгосон учраас маш их бухимдсан, лайв хийсэн. Мөн эргэн тойрны бүх хүнээ, бас ажилтай холбоотой байж болох хүмүүсийг хардсан. Хардах эрх бидэнд бий шүү дээ. Гэтэл би өөрийн гэртээ, хувийн хаягаараа лайв хийж, бухимдлаа илэрхийлсэн нь яагаад төрийн хэрэг болдог юм” гэжээ. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухайд тэрбээр өөрөө мөн ийм агуулгатай хуулийн төсөл санаачилж, үүндээ санал авахаар d.parliament.mn сайтад байршуулсан аж. Санал авсны дараа төслөө УИХ-д өргөн барих учраас Ерөнхийлөгчийн төслийн агуулгыг мөн дэмжиж буйгаа илэрхийлэв.