Дэлхийн өгөгдлийн удирдлагын хамгийн том мэргэжлийн байгууллага болох “DAMA international”-ийнхэн албан ёсны салбараа Монголд нээлээ. Энэ үеэр ЦХИХХЯ-ныхан Засгийн газраас баримталж буй цахим шилжилтийн бодлогын хүрээнд төр, хувийн хэвшлийн бүхий л түвшинд өгөгдөлд суурилсан шийдвэр гаргахаар зорьж буйгаа хэлсэн. Үүнд хүрэхэд “DAMA Mongolia chapter”-ийн гүйцэтгэх үүрэг их гэв. Тодруулбал, Олон улсын стандарт (DMBOK): Өгөгдлийн удирдлагын дэлхийн шилдэг туршлага, стандартыг Монголын нөхцөлд тохируулан нутагшуулах, CDMP зэрэгтэй дата мэргэжилтнүүдийг дотооддоо бэлтгэж, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх аж.
“DAMA Mongolia chapter”-ынхан “Өгөгдөл бол цахим засгийн суурь, хиймэл оюуны тэжээл, улс орны стратегийн гол нөөц. Гэхдээ их хэмжээний өгөгдөл хуримтлуулах нь туйлын зорилго биш. Хамгийн гол нь тэрхүү өгөгдлийг хэрхэн зөв удирдах, чанарыг яаж хангах вэ гэдэг чухал. Тиймээс салбарын нээлтийн үеэр “DAMA Internation-al”-тэй энэ чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. “DAMA Mongo-lia chapter” нээгдсэнээр манай банк санхүү, боловсрол, эрүүл мэнд, тэр дундаа төрийн байгууллагуудын дата системүүд хоорондоо “нэг хэл”-ээр ярьж, илүү үр ашигтай, аюулгүй ажиллах боломж бүрдэнэ” гэсэн юм.
О.УНДРАХ