Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамтын хэлэлцээрийн явцад салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар талууд тодорхой тохиролцоонд хүрээгүй тул ажил хаяхад бэлэн хэмээн Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрсөн баасан гарагт мэдэгдэв. Энэ талаар тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж “Эрчим хүчний салбарын хэлэлцээр байгуулах ажил нэгдүгээр сарын 8-нд эхэлсэн. Үүнээс хойш дөрвөн удаа хэлэлцээр хийсэн ч талууд тохиролцох боломжгүй нөхцөл үүсэж, хөдөлмөрийн зуучлагч томилогдон, зуучлалын үйл ажиллагааг эхлүүлсэн. Гэхдээ хуульд заасан хугацаа өнөөдөр дуусгавар болсон. Өнөөдрийн хэлэлцээрт ажил олгогч буюу Эрчим хүчний яамнаас хоёр төлөөлөл оролцлоо. Компанийн захирлууд, Эрчим хүчний зохицуулах хорооноос гээд нийт 11 хүн оролцох ёстой” гэж ярив. Мөн тус холбооны Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу талууд тохиролцож чадаагүй, мөн зуучлах хугацаа дууссан бол хэлэлцээрийг дуусгавар болгодог. Хоёр тал тохиролцож чадаагүй учир ажил хаялт, түүнийг санаач лах эрх үйлдвэрчний эвлэлд үүсэж байна. Эрчим хүчний салбарынхан ажил хаяхад бэлэн” гэв.
Ч.Цэлмэг