Засгийн газрын 2022 оны 476 дугаар тогтоолоор “Шинэ тойрог зам” төслийн бүрэлдэхүүн хэсэг болох Нисэхийн хурдны замыг Туулын авто замтай холбох ажлыг эрчимжүүлэхийг төр захиргааны байгууллагад үүрэг болгосон. Үүний хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас газар ашиглагч иргэн, хуулийн этгээдэд хандан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд Газрын тухай хуульд тус тус заасныг үндэслэн батлагдсан авто замуудын трасст өртөж буй газар ашиглагчдын газар ашиглах эрхийг хэсэгч лэн цуцлах болсонтой холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26.1 дэх хэсэг, 27.4.2 дахь заалтад заасны дагуу хавсралтад дурдагдсан иргэн, хуулийн этгээдүүд хариу тайлбарыг 2026 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн дотор тус Хамгаалалтын захиргаанд ирүүлэхийг мэдэгдье” гэжээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн VIII хороо, Наадамчдын гудамжнаас Нүх тийн авто замтай холбосон, XXII хорооны Хийморийн овооны арын замаас Ар зайсангийн гудамж хүртэлх, XI хороон дахь “Хүмүүн” суруулийн урд тал Арзайсангийнгудамжхүртэлхавтозам зэрэг газарт газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгжүүд дээрх хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй бол хууль журмын дагуу ашиглах эрхийг нь цуцлах аж. Батлагдсан авто зам тус бүрийн трасcт өртөж буй газар эзэмшдэг 56 иргэн, аж ахуйн нэгж бий. Сонирхуулахад эдгээр иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг нь цуцлахад нөхөн олговор олгох хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд газар нь төрийн өмч аж.
Ч.Туяа