УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран эрүүл мэндийн даатгалын засаглал, тогтолцоо, санхүүжилтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав. Үүнд УИХ-ын гишүүдээс гадна Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөл оролцсон байна. Тус байнгын хорооны дарга Б.Найдалаа Эрүүл мэндийн даатгалын санг үр ашигтай удирдах, даатгалаар санхүүжих эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж буйгаа дуулгав. Уг төсөлд даатгалын тогтолцоо, засаг лалыг сайжруулах, сангийн зардлыг хянаж, санхүү жилтийг үр ашигтай болгох зэрэг асуудлыг тусгаж буй аж.
Мөн энэ үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны газрын захирал Луйс Виналс Торрес “Азийн орнууд ба Монгол Улсын эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэл: Тулгамдаж буй асуудлууд ба амжилтад хүргэж байгаа хүчин зүйлс” сэдвийн хүрээнд хийсэн судалгаагаа танилцуулсан. Ил тод байж, тогтмол хяналт тавьснаар эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулах боломж бүрдэнэ. Түүнчлэн гүйцэтгэлийг тогтмол хянаж, шинэчлэлийн үр нөлөөг үнэлэх, нотолгоог шийдвэр гаргах үйл явцад эргэн тусгах механизм бий болгох нь санхүүжилтийн зохицуулалтуудыг хүн амын хэрэгцээ, төсвийн бодит боломжтой нийцүүлэн хадгалахад чухал ач холбогдолтойг тэрбээр зөвлөсөн юм.
С.Уул