“ТМК Энержи” компанийн Гурвантэс XXXV төслийн хүрээнд олборлож буй нүүрсний давхаргын метан хийн үйлдвэрлэл шинэ дээд түвшинд хүрч, өдөрт 1000 шоо метрээс давжээ. Энэ нь 2026 оны хоёрдугаар сарын түвшнээс ойролцоогоор хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна.
Нийт олборлолтын 70 орчим хувийг LF-07 цооног дангаараа бүрдүүлж байгаа бөгөөд энэ нь тухайн байршил дахь нүүрсний давхаргаас хий идэвхтэй ялгарч байгааг харуулж буй аж. Цаашид бусад цооногийн үйлдвэрлэл ч нэмэгдэх төлөвтэй байгаа нь төслийг арилжааны шатанд ойртуулах чухал үзүүлэлт болно гэдгийг компанийн удирдлагууд онцолжээ. Тус компани нь 2021 онд Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаас хойш Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Нарийнсухайтын орд орчимд нүүрсний давхаргын метан хийн судалгаа, хөгжүүлэлтийг явуулж байгаа юм.
Л.Ням