Уран бүтээлч Д.Анхбаяр “Салхин мөр” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээж, үзэгчдэд уран бүтээлүүдээ өргөн барилаа. Энэхүү үзэсгэлэн нь байгаль, хүний дотоод ертөнцийг уран тансгаар илэрхийлсэн, хүрэл баримлын бүтээлүүдээс бүрдэнэ. Тэдгээр нь хайрын холбоос, эх үндэс, цаг хугацаа болон бодгалийн нэгдлийг уран баримлын хэлээр илэрхийлснээрээ онцлогтой.
Бүтээлүүд нь зөвхөн дүрс, хэлбэрийн гоо зүйгээр хязгаарлагдахгүй, харин үзэгчийг өөрийн мэдрэмж, амьдралын утга учир, оршихуйн нууц холбооны талаар эргэцүүлэхэд хөтлөх аж. “Салхин мөр” үзэсгэлэнг энэ сарын 14-23 хүртэл олон нийтэд толилуулах бөгөөд ажлын өдрүүдэд 09.00-16.30, бямба, нямд 10.00-16.00 цагийн хооронд нээлттэй байх нь.
П.ДАЙРИЙМАА