Казахстаны Астана хотод эхэлсэн ДАШТ-д манай улсын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийнхан оролцож байна. Эмэгтэйчүүдээс 57 кг-ын жинд Б.Хулан дагах барилдаанд Польшийн тамирчин Магдалена Лизевскаг ялснаар Беларусийн Ирина Курочкинатай, 65 кг-д Т.Энхжин Молдавын бөх, дэлхийн аварга Ирина Рингачиг даралтаар цэвэр буулган авч, Японы Нана Икехата болон Энэтхэгийн Ражнита нарын аль ялсантай, 76 кг-д Э.Даваанасан Литвийн Камиле Гаукайтег илүүрхэн, Киргизстаны Айпери Медет Кизытэй хүрэл медалийн төлөө хүч сорино. Тэгвэл 53 кг-д Б.Отгонтуяа Алжирын Чейма Чебилатай зодоглон 11:0-ээр хожиж, шигшээ 16-д Нигерийн тамирчин Кристиана Огунсанятай, 68 кг-д Э.Дэлгэрмаа Венесуэлийн Натали Херрератай өрсөлдөн даралтаар ялж, Шведийн Тиндра Шёбергтэй барилдах нь. Түүнчлэн эрэгтэйчүүдийн багаас тэмцээний салхийг 65 кг-ын жинд Б.Зэнээмэдэр, 97 кг-д Т.Дэмчигдорж нар өнөөдөр хагална.