Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Эмэгтэй энхийг сахиулагчдын эзлэх хэмжээг 25 хувьд хүргэх саналаа НҮБ-ын цагдаагийн зөвлөх илэрхийлэв

НҮБ-ын Цагдаагийн зөвлөх, комиссар Файзал Шахкар энэ өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатартай уулзаж, НҮБ-ын энхийг сахиулах ажил¬лагаанд Монгол Улсын цагдаагийн баг бүрэлдэхүүнийг оролцуулах, эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх талаар санал солилцсон юм.
2025-08-15

Хүнсний ногооны зах зээл “хортон”-д эзлэгдсэн хэвээр байна

“Хятад ногоо аль зах, дэлгүүр, лангуунд нэр дэвшинэ, тэр тойрогт нь халз өрсөлдөнө. Энэ жилийн “сонгуульд” ялна гэдэгтээ итгэлтэй байна. Монгол ногоочид эвсэн нэгдэж чадвал “гаднын нөхөд”-ийг дотоодын зах зээлээс хүч түрэн гаргана. Тэгж байж бид үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадна” гэсэн хөгжилтэй бичвэрийг одоогоос яг нэг жилийн өмнө нийгмийн сүлжээнд оруулж байсан агрономичтой холбогдож сонгуульт ажил нь хэр үр дүнтэй болсныг асуулаа.
2025-08-15

Узбекистан руу экспортлох 15 мянган толгой хонийг тээвэрлэхэд бэлэн болжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны орлогч сайд Илзат Касимов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2025-08-15

Пусан хүрэх нислэгээр зорчсон хүн амиа алджээ

“Чингис хаан” нисэх буудлаас БНСУ-ын Пусан хотыг зорьсон нислэгээр зорчиж явсан 50 настай хүн онгоцонд бие нь муудаж, сэхэл авч чадалгүй таалал төгсжээ. Талийгаач гэр бүлээрээ уг онгоцоор зорчиж явсан бөгөөд аяллын үед гэнэт бие нь муудсан байна. Энэ үед тухайн онгоцонд байсан хоёр эмч шаардлагатай арга хэмжээг авч, агаарын хөлгийн анхны тусламжийн хайрцаг дахь эм, бэлдмэлийг ашигласан ч үр дүнд хүрээгүй аж. Пусан хотын цагдаагийн газарт энэ хэргийг шалгаж, ар гэрийнхнээс нь тайлбар мэдүүлэг авахад талийгаачийг зүрхний өвчтэй байсан талаар хэлсэн хэмээн орон нутгийн хэвлэлд нь мэдээлжээ.
2025-08-14

Армени, Азербайжаны удирдагчид алдаатай алхам хийв үү

Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Армений Ерөнхий сайд Никол Пашинян нар Цагаан ордонд очиж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зуучлалаар энхийн хэлэлцээрт гарын үсэг зурах үүрэг хүлээлгэсэн тунхаглалыг батламжлав. Хэлэлцээрт гарын үсэг зураг төлөвлөгөөг Цагаан байшинд баталжээ. “Энэ нь ердөө Армени, Азербайжанд хамаатай юм биш, бүс нутгийн асуудал гэдгийг тэд мэдэж байгаа.
2025-08-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодитоор урамшуулдаг болно

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв” хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ. Тэрбээр ижил стандарт, ижил шаардлага гэсэн хуучны хэвшмэл ойлголтоос салж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний давуу тал, үйлдлийн чадамжид нийцсэн шинэ стандартыг нэвтрүүлэх шаардлага бий болсон гэв
2025-08-14

Ази тивийн хамгийн том ралли Монголд болж байна

Ази тивийн хамгийн том, холын зайн уралдаанд тооцогддог “Ралли Монголиа” манай улсад дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Уг уралдааныг Японы SSER байгууллагаас Монголд 30 жил тасралтгүй зохион байгуулж буй бөгөөд олон төрлийн сорилттой, байгалийн бартаат замд урт хугацаанд үргэлжилдэг ралли-рейд төрөлд өрсөлддөг шилдэг тамирчдыг “авчирдгаараа” онцлог гэнэ.
2025-08-14

Зүрх, судасны үндэсний төв байгуулах нь

Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх, судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар болсон байна. Уг төслийн нийт санхүүжилт нь 56.3 сая ам.доллар бөгөөд үүний 32.9 сая нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны жилийн 0.06 хувийн хүүтэй, урт хугацааны зээл, 22.4 сая нь Люксенбургийн Вант Улсын буцалтгүй тусламжаас бүрдэх аж.
2025-08-14

‘Google’, ‘Paypal’ зэргийг Монгол Улсад нэвтрүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлэв

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-г хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар сайд Э.Батшугар олон улсын төлбөр тооцооны хэрэгслүүд болох ‘Google’, ‘Paypal’ зэргийг Монгол Улсад нэвтрүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлэв.
2025-08-14

Өмнөговь аймаг 50МВт-ын ДЦС барих бонд гаргана

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, орон нутгаас анх удаа Өмнөговь аймагт говийн бүсийг дулаан, эрчим хүчээр хангах 50 МВт ДЦС барих төслийг санхүүжүүлэх 500 тэрбум төгрөгийн бонд гаргах зөвшөөрөл олгосон байна. Гэхдээ УИХ-аар эцсийн шийдвэрийг гаргана.
2025-08-14

Хяргас нуурын усны түвшин Хэцүү хад орчимд 80-110 см-ээр буурчээ

Хяргас нуур, Завхан голын сав газрын захиргааныхан Улаагчны хар нуурт усны нөөцийн болон бохирдлын судалгаа хийж бай¬гаагаа саяхан мэдээлсэн. Судлаачид нуурын долоон байршилд хэмжилт хийхэд усан мандлын талбай нь 2005 оныхоос 3.9 ам км-ээр багассан байж болзошгүй гэсэн урьдчилсан тооцоо гаргасныг мэдээлсэн юм. Тэгвэл тус захиргааныхан ээлжит судалгаа мониторингоо Хяргас нуурт эхлүүлээд буйгаа танилцууллаа.
2025-08-14

Бүртгэлтэй, баталгаажсан хөтөлбөртэй аяллын компаниар үйлчлүүлэхийг зөвлөв

Албан ёсны бүртгэлгүй, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгжүүд аялал жуулчлалын салбарын нэр хүндийг олон улсад унагаж, жуулчдыг хохироож буйг Монголын солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбооноос анхаарууллаа.
2025-08-14

10 дугаар хорооллын халуун ус, дулааны шугамын гэмтэл засварлах ажлыг эхлүүллээ

Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол орчимд халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсан. Үүнээс болж дүүргийн 5, 6, 30 дугаар хорооны нийт 1713 өрх, 2 цэцэрлэг, 1 аж ахуйн нэгжийг хэрэглээний халуун усаар хангахад хүндрэл үүсээд байсан юм.
2025-08-14

Нийтийн тээврийн орлого өнгөрсөн жилийнхээс 12.4 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийтийн тээврийн салбарын орлого тасралтгүй нэмэгдэж байгааг нийслэлийн ЗДТГаас өчигдөр мэдээллээ. Тодруулбал, 2024 оны долоодугаар сарын 31-ний байдлаар нийтийн тээврээр зорчигчдын тоо 81.9 сая, орлого нь 18.1 тэрбум төгрөг байсан гэнэ. Тэгвэл энэ оны эхний долоон сарын байдлаар зорчигчдын тоо 91.2 саяд хүрч, нийт орлого нь 30.3 тэрбум төгрөг болж нэмэгджээ. Уг үзүүлэлтийг түрүү жилийн мөн үеийнхтэй харьцуулахад автобусаар үйлчлүүлсэн хүний тоо 9.2 саяар, нийтийн тээврийн орлого 12.4 тэрбум төгрөгөөр буюу 68.4 хувиар өссөн байна.
2025-08-14

Рапсын талбайд хивэн эрвээхэй хэт олширч, ургац алдах эрсдэлд оруулжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас рапс буюу тосны ургамал тариаланчдын талбайд үзлэг, шалгалт хийж, зөвлөмж өгч байна.
2025-08-14

Олон улсын шинжээчид Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбортой танилцаж байна

Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалыг Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх ажлын хүрээнд ЮНЕСКО-гийн Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөлийн шинжээч, мэргэжилтнүүд манай улсад ажиллаж байна.
2025-08-14

Гамшгаас хамгаалах хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх хэргийг дахин шийдвэрлүүлнэ

Орон нутагт нь болсон байгалийн аюулт үзэгдлийг далимдуулж Гамшгаас хамгаалах сангийн хөрөнгөөс завшсан гэх хэрэгт холбогдсон Говь-Алтай аймгийн төрийн байгууллагын албан тушаалтнуудын хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр боллоо. Тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа Т.Баттүвшин, мэргэжилтэн, хошууч Ц.Амарсанаа, тус аймаг дахь МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн нарыг 2019 оноос хойш АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, 2024 оны есдүгээр сард яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад хэргийг нь шилжүүлж байсан юм.
2025-08-14

1.3 сая дагагчтай юүтүбер Казү Монголд ирлээ

Японы алдарт юүтүбер Казү Монголд ирлээ. Тэрбээр дэлхийн олон улсаар аялж, тухайн орны хэлээр иргэдтэй нь ярилцдаг цуврал контентыг “Kazu languages” юүтүб хуудсандаа байршуулдаг нэгэн. Иймд тэрбээр уг цувралынхаа дараагийн ангийг бэлтгэхээр манай оронд ирсэн байна.
2025-08-14