Б.Үнэнбат, Р.Баатархүү тэргүүтэй хүмүүст оноосон ялыг хэвээр нь үлдээлээ
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр УЕПГ-ын Тамгын газрын, Хууль зүйн яамны ТЗУГ-ын, Архивын ерөнхий газрын дэд дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат, “Бэлон” ХХКийн захирал Р.Баатархүү, “Хүсэл трейд” ХХКийн захирал Х.Бат-Эрдэнэ тэргүүтэй 18 хүнд холбогдох хэргийг тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ. Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газарт нөхөн сэргээлт хийх нэрээр ашигт малтмал олборлож, түүнийгээ хилээр гаргахын тулд албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, мөнгө угаасан гэх хэрэгт тэд холбогдсон юм.
2025-06-25
Агаар, орчны бохирдлыг бууруулах дэд хороо байгуулахыг дэмжив
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэргэд Агаар, орчны бохирдлыг бууруулах дэд хороо байгуулах санаачилгыг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар дэмжлээ. Б.Бат-Эрдэнэ, М.Мандхай, М.Сарнай тэргүүтэй УИХ-ын 12 гишүүн Агаар, орчны бохирдлыг бууруулах дэд хороо байгуулах зохицуулалтыг тусгасан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр өргөн барьсан юм.
2025-06-25
Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд “хязгаарлалттай” дүгнэлт өгөв
Үндэсний аудитын газар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмжийг УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр танилцуулав. Төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тухайд нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүнг 29 их наяд 670.8 тэрбум төгрөгөөр баталгаажууллаа.
2025-06-25
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санаачилгаар монгол хүний мөн чанар, үндэсний өв соёл, уламжлал, зан заншилтай танилцуулах, эх оронч хүмүүжил олгох зорилгоор “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа юм. Үүний хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 9-10 дугаар ангийн сурагчдын дунд “Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжүүлж, долоон дүүргийн 46 сурагч хамрагдаж байна.
2025-06-24
Ахмадууд тэтгэврийнхээ 83.7 хувийг зээлийн эргэн төлөлтөд өгч байна
Монгол Улсын хэмжээнд тэтгэврийн зээлтэй 281 мянган ахмад настан байгаа бөгөөд нэг зээлдэгч сард дунджаар 800 мянган төгрөг буюу тэтгэврийн орлогынхоо 83.7 хувийг зээлийн эргэн төлөлтөд зарцуулж байгааг Монгол¬банк¬наас өчигдөр мэдээлэв. 2025 оны дөрөвдүгээр сарын байд¬лаар ахмадуудын зээлийн үлдэгдэл 1.8 их наяд гаруй төгрөг байгаа нь 2021 оныхтой харьцуулахад 11 дахин өссөн дүн аж.
2025-06-24
Баян-Өлгийн II сургуулийн газрыг 350 саяар зарж, худалдааны төв барих нь
Баян-Өлгий аймгийн төв дэх ерөнхий боловсролын II сургуулийн газарт барилга барихаар болсныг нутгийн иргэд эсэргүүцэн тэмцэж буй ч үр дүнд хүрэхгүй байна. Учир нь хууль хяналтын байгууллагад хандан гомдол гаргасан ч дорвитой арга хэмжээ авч чадахгүй, хүчрэхгүй байгаа аж. Сургууль, цэцэрлэгийн газраас эрх мэдэлтнүүд хумсалж, мөнгө олох хэрэгсэл болгох явдал нийслэлээр тогтохгүй орон нутагт ч дэлгэрсний илрэл нь энэ юм. Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын II сургуулийн газраас 552 ам метрийг нь тус аймгийн Засаг даргын 2012 оны нэгдүгээр сарын 16-ны 14 дугаартай захирамжаар иргэн Ш.Маржангүлд гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлсэн аж.
2025-06-24
Тагнуулын албаны анхдагчдын нэг
Дэлхий дахин М16 гэх нэрээр нь мэддэг Британийн Гадаад тагнуулын албаны 116 жилийн түүхэнд анх удаа эмэгтэй хүн тус байгууллагыг тэргүүлэх болсныг Засгийн газрынх нь хэвлэлийн алба өнгөрсөн ням гарагт зарлав. Энэ эмэгтэйг Блейз Метревели гэдэг, одоо 47 настай. Түүнд халаагаа өгөх хүнийг нь Ричард Мур гэнэ. Тэрбээр М16-г таван жил удирдаад албаа өгөх гэж байна.
2025-06-24
Зарим гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй зочид төлөөлөгчид 2025 оны зургаадугаар сарын 24-25-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх болсонтой холбогдуулан тус өдрүүдэд Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг Их Монголын гудамж, Олимпийн гудамж, Энхтайны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэнэ.
2025-06-24
Хэт халалт ойрын өдрүүдийг дуустал үргэлжилнэ
Гал түймэр, гол, усны ослын нөхцөл байдал, ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийн талаар албаныхан өчигдөр мэдээллээ. Урин дулаан цагт иргэд амралтын өдрөөрөө гэр бүл, хамт олноороо гол, нуур, цөөрөм рүү зугаалах нь ихэсдэг. 2025 он гарсаар усны ослоос үүдэн таван хүн амь эрсэдсэн аж. Архидан согтуурсан үедээ гол усанд орохгүй, сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулсан юм.
2025-06-24
“The MongolZ” баг дэлхийн аваргад дэд байр эзэллээ
Монголын цахим спортод шинэ эрин эхлүүлсэн “The MongolZ” баг дэлхийн аваргын тавцанд түүхэн амжилт үзүүллээ. 20 хоног үргэлжилсэн “Counter strike 2” (cs2)-ын “BLAST.tv Austin Major-2025” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх тоглолтод манай улсын “The MongolZ” баг Францын “Team Vitality”-тай ширүүн өрсөлдөж 2:1 харьцаатай ялагдал хүлээснээр тэмцээний дэд аваргаар тодров. Манай баг цувралын эхний хожлоо авсан ч дараагийн хоёр тоглолтод харамсалтайгаар хожигдол хүлээн, энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнээ ийн өндөрлүүлсэн юм.
2025-06-24
25 жилийн дараа Монголд таван хүн тутмын нэг нь ахмад настан болно
ГБХНХЯ, Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан хамтран “Эрх тэгш байдал, тэгш оролцоог эрчимжүүлэх нь: Монгол Улсын үе хоорондын ба жендерт тулгуурласан эдийн засгийн асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тодруулбал, манай улсын хөдөлмөрийн насны хүн ам тогтвортой өсөж буй нь эдийн засаг, хөгжлийн хувьд эерэг нөлөөтэй боловч энэ өөрчлөлт удаан хугацаанд үргэлжлэхгүй байх магадлалтай. Дэлхий даяар насжилт нэмэгдэж, төрөлт багасаж буй нь тэтгэврийн санд ирэх ачааллыг нэмж, улс орнууд эрүүл мэнд, боловсролын зардалдаа өөрчлөлт оруулах, хүн амын бүлгүүдэд чиглэсэн орлого, зарлагын бодлогыг дахин тооцоолох шаардлага үүсэж байгаа талаар онцлов.
2025-06-23