ТББХ, ӨБХ : УИХ-ын гишүүдэд 12 сарын тэтгэмж олгох тухай хуулийн заалтыг хүчингүй болгохыг гишүүд дэмжлээ
Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгийн хорооны өнөөдөр /2025.11.04/-ийн хуралдаанаар иргэн Ц.Батболдын нийтийн өргөдлийн цахим системд гаргасан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, ...олгоно” гэсэн заалтыг хүчингүй болгох өргөдлийг хэлэлцэн, тус асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.
2025-11-04
Хил дамнасан цаасгүй худалдааны асуудлаар хэлэлцлээ
Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худал¬дааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийн үндэсний ажлын хэсгийн ээлжит хурлыг Зам, тээврийн яамнаас санаачлан өнгөрсөн баасан гарагт зохион байгуулжээ. Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг 2022 онд манай улс соёрхон баталсан.
2025-11-04
Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахдаа юу анхаарах вэ
Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч, орон байртай болох нь хүний амьдралын чухал шийдвэр, томоохон алхам билээ. Харин бусдын эл хүсэлд дөрөөлөн худалдан авагчийг мэ¬хэлж, залилах үзэгдэл хавтгайрсан байна. Үүнээс болж иргэд орон сууцдаа орж чадахгүйд хүрэх, хураан хуримтлуулсан мөнгөө алдах зэргээр хохирох нь элбэг. Түүнчлэн байршил муутай, хүүхэд тоглох газаргүй гэх мэт стандартын шаардлага хангахгүй, бөөр бөөрөө дарсан орон сууцад бухимдаж, тав тухгүй амьдрах нь ч бий. Иймээс үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах¬даа анхаарах зүйлсийн талаар уншигчдадаа хүргэе.
2025-11-04
Афганистанд газар 6.3 магнитудын хүчтэй хөдөлсний улмаас 20 хүн амиа алджээ
Афганистаны хойд нутгийн Балх, Саманган мужийн орчимд уржигдар 01.59 цагт газар 6.3 магнитудын хүчтэй хөдөлсний улмаас 20 хүн амиа алдаж, 320 гаруй иргэн гэмтэж бэртээд байна. Энэхүү гамшигт Балх, Саманган мужийнхан хамгийн их хохирол амссан бөгөөд Мазари-Шариф хотод чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн гэнэ. АНУ-ын Геологийн судалгааны албаны мэдээлснээр газар хөдлөлтийн голомт нь Хульм суурингаас баруун өмнө зүгт 22 км-ийн зайд, 28 км-ийн гүнд бүртгэгдсэн байна.
2025-11-04
Нийт нутгийн 23 хувьд цастай байна
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр өнгөрсөн сарын 30-ны байдлаар нийт нутгийн 23 хувьд цастай байна. Хээрийн цасны хэмжилтийг тус газрынхан арав хоногт нэг удаа хийж, мэдээллээ танилцуулдаг билээ. Тодруулбал, Увсын Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, АлагЭрдэнэ, Рэнчинлхүмбэд 10-20, Баян-Өлгийн Сагсай, Увсын Хяргас, Ховдын Дуут, ГовьАлтайн Есөнбулаг, Хөвсгөлийн Цагаан- Үүр, Архангайн Булган, Баянхонгорын Галуутад 5-10, бусад нутагт 0-5 см хүртэл зузаан цастай байгаа аж.
2025-11-04
Хүн ам, орон сууцын тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалав
“Хүн ам, орон сууцын завсрын тооллого-2025”-ын талаар Үндэсний статистикийн хорооноос (ҮСХ) өчигдөр мэдээлэл хийв. Уг тооллогыг энэ сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15 хүртэл хоёр сарын хугацаанд хийх бөгөөд иргэдийг идэвхтэй хамрагдахыг уриаллаа.
2025-11-04
Хүүхдүүдийн уран илтгэх, утгачлан бичих чадварыг дээшлүүлж байна
Монголын хүүхдийн ордон (МХО)-ы дэргэдэх “Үгийн урлаг” клубийнхэн хүүхэд багачуудад зориулан “Уншъя, бичье, бүтээе” нэртэй үнэ төлбөргүй сургалт явуулж эхэлжээ. Эх хэлний баялаг санг хөгжилтэй аргаар таниулж, уран ярих, утгачлан бичих, найруулгын ур чадварыг хөгжүүлэх, цаашлаад хүүхдүүдийн унших, бичих, сэтгэн бодох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой тус сургалтыг бямба гараг бүрийн 10.00, 13.00 цагт зохион байгуулж байна.
2025-11-04
115 мВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц барих санхүүжилт олгоно
Азийн хөгжлийн банкны (АХБ) “Нарны эрчим хүчийг тогтвортой ашиглах” санаачилгын хүрээнд Монголын Улсын Засгийн газарт зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр болсныг мэдээллээ. Тодруулбал, 115 мВт-ын хүчин чадалтай, нарны цахилгаан станц барьж, 65 болон 237 мВт/цагийн хүчин чадалтай цэнэг хураагуур суурилуулж, баруун, зүүн бүсийн эрчим хүчний системд холбох санхүүжилтийг олгох юм байна.
2025-11-04
Эзэмшиж буй газрыг нь иргэдэд өмчлүүлэхээр шилжүүллээ
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг 2003 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүнээс хойш өнөөдрийг хүртэл 213 209 иргэнд газар нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлээд байгаа аж. Тодруулбал, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлснээр сүүлийн 22 жилийн хугацаанд хотын харьяат иргэдэд 11 376 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна.
2025-11-04
“Тархиа сэргээхэд кофеноос илүү хүчилтөрөгч хэрэгтэй”
Мэдрэл судлалын эрдэмтэд тархины “түлш” нь кофейн бус, хүчилтөрөгч болохыг онцлов. Тодруулбал, АНУ-ын үндэсний эрдэм шинжилгээний байгууллага (NIH)-ын харьяа Тархи, мэдрэлийн тогтолцооны өвчний судалгаа, эмчилгээний төвийн зөвлөмжид дурдсанаар “Тархины эсүүд хүчилтөрөгч хамгийн их шаарддаг эрхтэн системийн нэг. Хүний биед шаардлагатай нийт хүчилтөрөгчийн хэрэглээний 20 орчим хувь нь зөвхөн тархинд зарцуулагддаг. Тиймээс хүчилтөрөгчийн дутагдалд орвол ой санамж алдагдах, анхаарал сарних, сэтгэл санаа тогтворгүй болох эрсдэлтэй” хэмээсэн байна.
2025-11-03
Азид хийсэн анхны ньаялал, айлчлал
Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсоор Ази тивд анхны аялал, айлчлалаа саяхан хийлээ. Тэрбээр аравдугаар сарын 24-ний орой Вашингтоноос мордож, Малайз, Япон, Өмнөд Солонгосоор орсон юм. Малайз, Өмнөд Солонгост ёслолын чанартай арга хэмжээнд оролцсон бол Японд айлчилсан. Дэлхийн хэвлэлүүдэд эдгээрээс БНСУ-д болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын хүрээнд БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй хийсэн уулзалтыг нь нэлээд анхааралтай ажиглав.
2025-11-03
Зүрх, судасны үндэсний төв байгуулах зээлийн төслийн гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол Улсад V зэрэглэлийн Зүрх, судасны үндэсний төв байгуулах зээлийн гэрээнд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жахан Шамсиев нар гарын үсэг зурж баталгаажуулав. Тодруулбал, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээл болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая евро буюу 26.2 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр Зүрх, судасны үндэсний төв барих юм. Өөрөөр хэлбэл, санхүүжилтийн 40 орчим хувийг буцалтгүй тусламжаар шийдвэрлэж буй.
2025-11-03