Хүслийн хад цогцолбор ЗУРГААН сард ашиглалтад орно
Хүслийн хад цогцолборын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 6 дугаар сарын 1-нд ашиглалтад орно. Ингэснээр явган хүний зам, сүүдрэвч, бүтээгдэхүүн борлуулах цэг, амрах талбай, завины зогсоол, ариун цэврийн байгууламж бүхий иж бүрэн төв болох юм.
2025-04-29
Нийт 1207 ТҮЦ-ийг нүүлгэжээ
нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.
2025-04-29
Жуулчдын аюулгүй байдлыг хангах нэрээр Хүслийн хадаа цементээр “хучив”
Хөвсгөл нуурын зүүн эрэг орчмоос дотогшоо түрж байршсан хадан хошууг нутгийн иргэд нь Сомо сарьдаг гэдэг бол монголчууд Хүслийн хад хэмээх нэрээр нь сайн мэддэг. Хүсэл биелүүлэх онцгой увдис, энергитэй гэлцдэг, хоймор нутагт очсон жуулчин бүр хөл тавьдаг эл хадны төв цэгт аялал жуулч¬ лалын “Хүслийн хад” цогцолбор байгуулах тухай мэдээлэл хоёр жилийн өмнө тархаад, олон нийтийн шүүмжлэл, унтууцалд дарагдан намжсан билээ.
2025-04-29
Богд хааны ордон музейд арчилгаа үгүйлэгдэж, удирдлагуудад нь сэтгэл дутаж байна
Нийслэлийн түүх, нийгэм, соёлын өндөр ач холбогдолтой гэж онцлохуйц цөөн барилгын нэг нь Богд хааны ордон музей билээ. 1903 онд байгуулагдсан энэхүү ордонд Богд хаан хатан Дондовдуламтайгаа 20 гаруй жил амьдарсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Эл музейд XVII-XX зууны эхэн үеийн Монголын хаант төр, шашны түүх, урлаг соёлын хосгүй үнэт дурсгал цөөнгүй бий. Тухайн үед амьдарч байсан нэрт дархчууд болон анхдугаар Богд өндөр гэгээн Занабазарын бүтээсэн цутгамал бурхад, торгон зураг, шороон будаг, цаасан шуумал зэргийг энэ музейд хадгалдаг. Мөн VIII Богд Жавзандамба болон Дондовдулам хатны эдэлж байсан хувцас, хэрэглэл ч бий.
2025-04-29
Нийт нутгийн 4.6 хувь нь түймрийн нэн өндөр эрсдэлтэй
Монгол орны хэмжээнд ой, хээрийн түймрийн эрсдэлийн зураглалыг өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар гаргасныг Ойн газраас танилцуулав. Нийт нутгийн 24.1 хувь нь бага, 8.8 хувь нь дунд, 5.1 хувь нь өндөр, 4.6 хувь нь нэн өндөр эрсдэлтэй гарсан байна.
2025-04-29