Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Э.Даваахүү, Б.Эрхэмбаяр тивийн тэмцээнээс шагналтай ирэх нь

Казахстан улсад буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-нд эхэлсэн. Шымкет хотод өрнөж буй тус тэмцээнд манайхаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг, Д.Оюун, дасгалжуулагч Ц.Мөнхзул, Э.Юмжирмаа, Г.Ганхуяг, О.Төгөлдөр нарын удирдлагад 30 тамирчин гурван ангилалд онц сорилоо.
2025-08-29

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн эхний шатанд 404 хүүхэд тэнцжээ

Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрээс элсэлтийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан нэг суралцагчийг шалгаруулж, тодорхой болзол хангасан тохиолдолд “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрт хамруулдаг. Өнөө жилийн элсэлтийн шалгалтын дараах дүнгээр 404 төгсөгч эл тэтгэлгийн эхний шатанд шалгарч, төрийн өмчийн их сургуульд бэлтгэл хөтөлбөрт хамрагдах эрхтэй болсныг Ерөнхийлөгчийн Тамгын газраас өчигдөр мэдээлж, сурагчдын нэрсийг зарлалаа.
2025-08-29

Төмс, хүнсний ногооны үнэ тогтворжиж байна

Шинэ ургацын төмс, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ төрлийн бүтээгдэхүү¬ний ханш өнгөрсөн сарын мөн үетэй харьцуулахад тогтвортой, долоо хоног тутам буурч буйг нийслэлийн Статистикийн газраас мэдээлэв.
2025-08-29

“Монгол Улс 2027 он гэхэд өндөгний хэрэглээгээ дотоодоосоо бүрэн хангах боломжтой”

Монголчууд өдгөө жилд дунджаар 500 сая ширхэг өндөг хэрэглэж буй. Тэгвэл энэ тоо ойрын жилүүдэд 30 орчим хувиар нэмэгдэн 650 саяд хүрэх тооцооллыг ХХААХҮЯ-наас гаргажээ.
2025-08-29

Эрэлттэй, тэргүүлэх мэргэжлийг дэмжих “халамжийн бодлого” байгаа оносонгүй

Эрэлттэй, тэргүүлэх мэргэжлийг дэмжих “халамжийн бодлого” байгаа оносонгүй
2025-08-29

Даац нь хэтэрсэн бэлчээрийн талбай 30 хувиар нэмэгджээ

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу бэлчээрийн талбай, ашиглалт, ургамлын гарц, малын тоо толгойд үндэслэн 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын төлөвийг урьдчилан тодорхойлсноо ЦУОШГ-аас танилцууллаа.
2025-08-29

Ц.Жигжидсүрэн, Б.Баярчимэг нар чансааг тэргүүлж эхэллээ

Монголын туялзуур сэлмийн холбооны улирлын тэмцээний хуваарь гарч, сонирхогчдын Б ангиллын тамирчдын тулаа¬наар салхи хагалав. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд “Дуэль” клубийнхнээс Г.Эрин алт, В.Эрдэнэ мөнгө, Э.ИхМонгол, М.Энхтайван “Илдэн клуб” хүрэл медал хүртлээ.
2025-08-28

Бүсгүйчүүдийг Малайзад бэлгийн мөлжлөгт оруулсан гэх иргэнийг шилжүүлэн авлаа

Эрүүгийн хэрэгт шалгуулж байхдаа хилээр гарч зугтан гадаадад бүгж байсан иргэнийг цагдаагийнхан олон улсад эрэн сурвалжилж, Интерполтой хамтран ажилласнаар байгаа газрыг нь тогтоон шилжүүлэн авлаа. Х.Нандин-Эрдэнэ гэх хүн 2020 оны нэгээс наймдугаар сарын хооронд нэр бүхий долоон эмэгтэйг Малайз улс руу дагуулж явахдаа онгоцны тасалбарын үнийг төлж, хувцас эд зүйл авч өгөн эрхшээлдээ оруулан бусадтай бэлгийн харьцаанд оруулсан хэрэгт холбогдсон гэнэ.
2025-08-28

“Лос Анжелес-2028” зуны олимпын наадмын хуваарь

Зуны олимпын 34 дэх наадам 2028 оны долоодугаар сарын 14-30-нд АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод явагдах билээ. “LA-2028” олимпын хөтөлбөрт спортын 36 төрөл багтсан. Гурван жилийн дараа АНУ-ыг зорих тамирчдын спортын уралдаан тэмцээний хуваарь гарчээ. Олимпын наадмын нээлт долоодугаар сарын 14-нд болох авч, 12-ноос уралдаан тэмцээнүүд эхлэх аж.
2025-08-28

Өсвөр үе, шигшээ багийн тамирчдын бэлтгэлд дэмжлэг үзүүлнэ

Өсвөр үе, шигшээ багийн тамирчдын бэлтгэлд дэмжлэг үзүүлнэ
2025-08-28

“Улаанбаатар ММС энержи”-ийнхэн Румынийг зорих, “Raids 2”-ынхон УАШТ-д оролцох эрх гарджээ

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу “Park 3x3 Garden”-д болсон “ХААН Кап 3х3-2025” Зүүн бүсийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон эрэгтэйчүүдийн багаас Багануур дүүргийн “Raids 2” багийнхан аваргаар тодорч, энэ сарын 30-нд болох УАШТ-д оролцох эрхээ авав.
2025-08-28

Түүхийн гажуудлыг түүхийрээгүй дээр нь залруулъя

Говь-Алтай аймгийнхан 2014 онд “Бидний Алтайн түүх” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын мөн оны тавдугаар сарын 31-ний өдрийн 36 дугаар тогтоолоор “Засагт хан аймаг байгуулагдсан 1558 он, Хантайшир уулын аймаг 1923 онд байгуулагдсаны үргэлжлэл гал голомт Говь-Алтай аймаг тул аймгийн түүхийг тухайн он жилээс эхлэн тооцох”-оор тогтож, Засаг дарга нь толгойлон аймгийнхаа булаагдсан түүхийг Завхан аймгаас буцаан авах “аян дайн” эхэлсэн юм.
2025-08-28

Харшилд дарлуулахгүй байх боломж буюу нано бөөмийн нээлт

Орчин үеийн анагаах ухааны салбарын хамгийн хүнд сорилтуудын нэг бол харшлын өвчин, тэр дундаа аминд халтай анафилаксийн шок юм. Жишээлбэл, самар идэх төдийд л харшлын урвал өгч, цусны даралт нь огцом унаж, зүрхний цохилт түргэсэн, биеэр нь тууралт гардаг хүн зөвхөн Монголд төдийгүй дэлхий даяар олон саяараа бий. Угаас дэлхийн хүн амын гуравны нэг нь ямар нэгэн төрлийн харшилтай гэх судалгаа ч байдаг гэнэ.
2025-08-28

Ховд аймагт аадар борооны улмаас 84 айлын гэр усанд автжээ

Ховд аймгийн Жаргалант сумын нутагт уржигдар 16.55 цагаас эхлэн 40 минутын турш усархаг, ширүүн бороо, мөндөр оржээ. Улмаар 84 айлын гэр, хашаа, 12 байшин, 14 орон сууцын зоорийн давхар үерийн усанд автсан байна.
2025-08-28

Шинээр ашиглалтад оруулсан цэцэрлэг, сургуулийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэв

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний дотор шинээр ашиглалтад оруулсан цэцэрлэг, сургуулийн тоног, төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэв. 2025-2026 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг хэвийн явуулах, бэлтгэл ажлыг хангах хүрээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьсан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн тавилга, тоног төхөөрөмжийг есдүгээр сарын 1-нээс өмнө нийлүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаярт даалгасан байна.
2025-08-28

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцуулахыг татгалзсан хувийн сургуульд татаас олгохгүй”

Сургууль, цэцэрлэгүүд, ялангуяа хувийн сургалтын байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг элсүүлэн суралцуулахаас татгалзах, ялгаварлан гадуурхах тохиолдол элбэг. Боловсролын яам Монголын хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эхчүүдийн холбоо болон иргэдээс гаргасан удаа дараагийн санал хүсэлт, шаардлагыг үндэслэн энэ асуудлыг анхааралдаа авчээ.
2025-08-28

23 хүртэлх насныхны баг Азийн цомын урьдчилсан шатанд тоглоно

Монголын хөл бөмбөгийн холбоо Боловсролын яамтай хамтран 200 сая төгрөгийн шагналын сантай “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулна. Тус тэмцээний хүрээнд хамтарсан ажлын хэсгийн хуралд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Ерөнхий боловсролын газрын шинжээч Б.Дуламсүрэн, Монголын хөл бөмбөгийн холбооны Нийтийн хөлбөмбөг хэлтсийн дарга Т.Галдансүх нар оролцож, тэмцээний нэгдсэн журмыг баталжээ.
2025-08-28

Зургаан аймагт ахуйн зориулалтаар тарвага агнуулна

Энэ жил Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд, Завхан гэсэн зургаан аймагт ахуйн зориулалтаар тарвага агнуулахаар шийдвэрлэснийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
2025-08-28

Хулангийн өдрийг хамтдаа тэмдэглэхийг уриалав

“Говийн хулан” төрийн бус байгууллагынхан орон нутгийн иргэдийн дэмжлэгтэйгээр 2012 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 18-нд тэмдэглэж буй Хулангийн өдрийн арга хэмжээг энэ онд илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
2025-08-28

“Ардчилсан намын даргыг гишүүдээсээ сонгодог болмоор байна”

Ардчилсан ахмадын холбооноос тус намын даргыг сонгохтой холбоотой зарим асуудлаар өчигдөр мэдээлэл өгч, өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Эл холбооны төлөөллүүд “Манай намынхан ардчилсан зарчмын дагуу даргаа сонгох ёстой. Бид намын дүрмээ өөрчилж, даргыг гишүүдээсээ сонгодог болохыг хүсэж байна. Ардчилсан намын гишүүд өмнө нь арай ч ийм зах, замбараагүй байгаагүй.
2025-08-28