Өсвөрийн шатарчид Зүүн Азийн АШТ-ээс 11 медаль хүртлээ
БНХАУ-ын Жухай хотод энэ сарын 23-29-нд зохион байгуулсан өсвөрийн шатарчдын Зүүн Азийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээнд Монголын баг амжилттай оролцож, хоёр алт, зургаан мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ. Өнөө жилийн тэмцээнд Монгол, БНСУ, БНХАУ, Филиппин, Тайланд, Малайз, Хонконг зэрэг 10 орны тамирчид өрсөлдсөн бөгөөд манай шатарчид нас, насны ангилалд өндөр амжилт үзүүлсний нэг нь стандарт төрөл байв.
2025-07-31
330 сумын хоёрт нь л гангийн эрсдэл маш бага байна
Энэ зун баруун аймгуудад бороо хур татруу, гандуу байгааг аялж, амарсан хүмүүс ярьцгааж байв. Зарим аймагт нөхцөл байдал сайнгүй байгааг гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр гаргажээ. Тодруулбал, Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговьд их, Увс, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Өвөрхангай, Дорнод, Өмнөговь, Дундговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Хэнтийд дунд, Булган, Хөвсгөл, Орхон аймагт бага эрсдэлтэй гарсан байна. Түүнчлэн гангийн эрсдэлийн үнэлгээгээр 21 аймгийн 330 сумын 25 нь маш их, 54 нь их, 130 нь дунд, 129 нь бага гэж гарчээ. Ердөө хоёрхон сум маш бага эрсдэлтэйд тооцогдож байна.
2025-07-31
Ам.долларын ханш тасралтгүй өссөөр 3600 төгрөгөөс давлаа
Төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларсаар байна. Монголбанкнаас зарласан ханшаар “ногоон” өчигдөр 3587 төгрөгтэй тэнцэж байсан бол валют арилжааны“Найман шарга” захад ченжүүд 3600-3602 төгрөгөөр худалдан авч, 3610 төгрөгөөр борлуулж байсан юм. Өнгөрсөн онысүүлчээр ам.долларын ханш 3400 төгрөгтэй тэнцэж байв. Үүнээс хойш тасралтгүй чангарсаар өдгөө 3600 төгрөгөөс давжээ. Албаныба хар захын ханшийн зөрүү 15-23 төгрөгт хүрэв.
2025-07-31
“Хубилай хаан ба түүний эрин үе” үзэсгэлэнг Тайваньд толилуулж байна
Тайванийн үндэсний хааны ордон музейнхэн “Хубилай хаан ба түүний эрин үе” үзэсгэлэнг ирэх аравдугаар сарын 12-ныг дуустал олны хүртээл болгох нь. Энэ¬хүү үзэсгэлэнгийн үеэр Хубилай хаан болон түүний хатны хөрөг зургууд, Юань гүрний үеийн хаш чулуу, шаазан эдлэл зэрэг түүх, соёлын дурсгалт өвүүдийг нийтэд дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой юм байна. Мөн Төвөдийн буддизм, Исламын ертөнцийн олон талт харилцаа болоод Юань гүрний үеийн бэлчээрийн соёл, тэдний сэтгэлгээний онцлогийг ч эл үзэсгэлэнгээс мэдэх боломжтой гэнэ. Түүнчлэн ан агнуурын зураг, эд зүйлс дээрх хээ угалзаас эхлээд Хубилай хааны үеийн олон үндэстний соёл иргэншлийн цогц ул мөрийг ч тэндээс тольдож болох нь.
2025-07-30
10 мянга гаруй зүйлийн шувуутай “уулзсан” америк судлаач Монголд иржээ
Шувуу судлаачид болон мэргэжилтнүүд дэлхий дахинд 11 мянган зүйлийн жигүүрт¬нийг илрүүлж, шинжлэх ухаанд албан ёсоор бүртгүүлсэн байдаг гэнэ. Тэгвэл үүний 10 мянга гаруйг нь нүдээр үзэж, гэрэл зургаар баталгаажуулсан АНУ-ын шувуу судлаач Петер Кэстнер манай улсад ирээд байна. Тэрбээр Монголын шувуу ажиглагчдын клубийнхний урилгаар “Монголика” зочид буудалд өнөөдөр орой мэргэжил, хорхой нэгтнүүдтэйгээ уулзаж, өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага, туулсан адал явдлаасаа хуваалцах нь. Уулзалтын танхимын зай талбай бага тул хамгийн түрүүнд бүртгүүлсэн 20 хүнийг үнэ төлбөргүй хамруулахаар болжээ.
2025-07-30
Өвчин намдаах эм эрсдэлтэй үйлдэл хийхэд хүргэдэг байж болзошгүй
Ацетаминофен буюу олны хэлж заншсанаар парацетамол нь хүний танин мэдэхүйд нөлөөлдөг байх магадлалтай хэмээв. Тодруулбал, Охайо мужийн их сургуулийн мэдрэлийн судлаачид “Энэ эмийг ууснаар хүнэрсдэлтэй үйлдэл хийхдээ айдас түгшүүр бага мэдэрч байгаа нь ажиглагдсан. АНУ-ын нийт хүн амын 25 орчим хувь нь долоо хоног бүр парацетамол хэрэглэдэг тул эл хариу урвал нь нийгэмд томоохон нөлөө үзүүлж байж болзошгүй” гэсэн байна. 500 гаруй хүнийг хамруулсан тус судалгаа нь ацетаминофен бие махбодын өвдөлт намдаахаас гадна сэтгэл зүйн төлөв байдалд ч нөлөөлж байгааг харуулснаараа олны анхаарал татаад буй юм.
2025-07-30
Шоуны үеэр сонсголоо хамгаалах нь ухамсарт хүний дадал
Урин дулаан цагт гадаа талбайд зохиогдох амьд хөгжмийн тоглолтууд шил шилээ дардаг билээ. Зуны сар зургаа биш хэмээн үзэгч, сонсогчид долоо хоног бүр л задгай талбайн шоуг зорьж байх шиг. Концерт, амьд хөгжмийн шоу тоглолт хүний сэтгэлийг хөгжөөн цэнгүүлэх нь сайхан ч энэ үеэр сонсголоо хамгаалах нь чухал байгааг мэргэжилтнүүд анхааруулж буй юм. Энэ нь шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж буй хүнд ч хамаарахыг сануулах нь зөв биз.
2025-07-30
“Alibaba”-гийнхан дуудлага хийж, дэлгүүр хэсэх боломжтой нүдний шил бүтээв
БНХАУ-ын цахим худалдааны салбарт тэргүүлэгч “Alibaba” компанийнхан хиймэл оюун ухаанд тулгуурлан ажилладаг “Quark ai” ухаалаг нүдний шил бүтээжээ. Ингэснээр дээрх компанийнхан энэ төрлийн бүтээгдэхүүний зах зээлд хүч түрэн орж ирж буй бөгөөд 2025 оны эцэст худалдаанд гаргахаар төлөвлөсөн байна.
2025-07-30
“Айргийн баяр-2025” арга хэмжээг Архангайд зохион байгуулна
“Айргийн баяр-2025” арга хэмжээ Архангай аймгийн Хотонд сумд ирэх сарын 8-нд болно. Эл арга хэмжээний үеэр аймгийн аварга адуучныг шалгаруулахаас гадна шагайн харваа болон жороо морины уралдаан зохион байгуулна. Мөн адууны тоноглол, морьтон түмний өв соёлыг таниулсан үзэсгэлэнг ч энэ үеэр дэлгэх бөгөөд ногт, хазаар, дөнгө зангидах тэмцээн зохион байгуулах гэнэ.
2025-07-30
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд дахин орон сууц барихыг иргэд эсэргүүцэв
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Баянмонгол” хороололд “Ай Би Эй” компани 16 давхар бүхий хоёр блок орон сууц барихаар газар ухаж, хашаа татжээ. Үүнийг тус хорооны иргэд эсэргүүцэж, өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Улсын өмчийн ганц ч цэцэрлэггүй тус хороонд цэцэрлэг, сургуулиас эхлээд тоглоомын талбай, хүүхэд хөгжүүлэх төв хэрэгтэй байхад ийн орон сууц барихаар улайрч байгааг оршин суугчид нь эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм.
2025-07-30
Гадаадаас цахимаар үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдэд НӨАТ ногдуулна
Татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц төслийн хүрээнд НӨАТын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж буй. Үүнд гадаадын орнуудаас Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг татвар төлөгчдийн зайнаас болон цахимаар үзүүлсэн үйлчилгээнд НӨАТ ногдуулахаар тусгажээ. Тодруулбал, манай улсад оршин суугч бус хуулийн этгээд гадаадаас манайд үйлчилгээ үзүүлж, жилийн 400 сая төгрөг ба түүнээс дээш борлуулалтын орлого олсон бол тэднийг татвар суутган төлөгчөөр бүртгэх аж. Үүнд “Meta”, “Google”, “Netflix” зэрэг цахим платформ эрхлэгч, видео, стрийминг, зар сурталчилгаа, программ хангамж тэргүүтэй онлайн үйлчилгээ үзүүлэгч хувь хүн, хуулийн этгээд хамаарах гэнэ.
2025-07-30
Хушин ой бүхий аймгуудад байгаль хамгааллын сургалт зохион байгуулж байна
Монголын байгаль хамгаалагчдын холбоо болон “Монголын самрын кластер” төрийн бус байгууллагынхан хушин ойн нөөцийг хэрхэн хамгаалах аргачлалын талаар байгаль хамгаалагч, экологийн цагдаа, ойн ангийнхны дунд сургалт зохион байгуулж, нэгдсэн зөвлөмж, мэдээлэл хүргэж эхэлжээ. Түүнчлэн самрыг аль үед, хэрхэн түүж, бэлтгэх тухай технологийн зөвлөмжийг орон нутгийн иргэдэд өгч буй гэнэ.
2025-07-30
Автобусны зогсоолын мэдээллийн самбарыг шинэчилж эхлэв
Нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд автобусны зогсоолын мэдээллийн самбарыг автоматжуулж эхэлжээ. Тодруулбал, мэдээллийн самбарын зураглалыг илүү ойлгомжтой, хүртээмжтэй байлгахын тулд газрын зургаар илэрхийлж буй гэнэ.
2025-07-30