Тайванийн үндэсний хааны ордон музейнхэн “Хубилай хаан ба түүний эрин үе” үзэсгэлэнг ирэх аравдугаар сарын 12-ныг дуустал олны хүртээл болгох нь. Энэ¬хүү үзэсгэлэнгийн үеэр Хубилай хаан болон түүний хатны хөрөг зургууд, Юань гүрний үеийн хаш чулуу, шаазан эдлэл зэрэг түүх, соёлын дурсгалт өвүүдийг нийтэд дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой юм байна. Мөн Төвөдийн буддизм, Исламын ертөнцийн олон талт харилцаа болоод Юань гүрний үеийн бэлчээрийн соёл, тэдний сэтгэлгээний онцлогийг ч эл үзэсгэлэнгээс мэдэх боломжтой гэнэ. Түүнчлэн ан агнуурын зураг, эд зүйлс дээрх хээ угалзаас эхлээд Хубилай хааны үеийн олон үндэстний соёл иргэншлийн цогц ул мөрийг ч тэндээс тольдож болох нь.
У.Цэцэг