БНХАУ-ын цахим худалдааны салбарт тэргүүлэгч “Alibaba” компанийнхан хиймэл оюун ухаанд тулгуурлан ажилладаг “Quark ai” ухаалаг нүдний шил бүтээжээ. Ингэснээр дээрх компанийнхан энэ төрлийн бүтээгдэхүүний зах зээлд хүч түрэн орж ирж буй бөгөөд 2025 оны эцэст худалдаанд гаргахаар төлөвлөсөн байна. “Alibaba” компанийнхны мэдээлснээр эл ухаалаг нүдний шилний тусламжтай хүн гараа ашиглахгүйгээр утасны дуудлага хийж, хөгжим сонсон, бичвэр орчуулж, хурлын протокол хөтлөх боломжтой гэнэ. Мөн хэрэглэгчид алсын “удирдлагатай” нүдний шилтэйгээ байхад “Аlipay” системээр төлбөрөө төлж, “Taobao” зэрэг цахим дэлгүүрээр ч хэсэх боломж бүрдэх юм.
У.Сүрэн