
Төвбанкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин баасан гаригт УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүлэв. Уг төсөлд Монголбанкны үндсэн зорилтыг дэлхий нийтийн түгээмэл, чиг хандлага болсон “Үнийн тогтвортой байдал” болгон өөрчлөх, УИХ зөвхөн хуульд заасан “мөнгөний бодлогын зорилт” баталж, энэ дагуу Монголбанкнаас хэрэгжүүлдэг болох, тус банкны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг томилох шалгуур, чөлөөлөх үндэслэл журмыг нарийвчлан тогтоох талаар тусгасан аж.
Түүнчлэн Мөнгөний бодлогын зөвлөлөөс гадна банкны хяналт шалгалтыншийдвэр гаргах Банкны хяналт шалгалтын хороо, бусад үйл ажиллагаа, төсөв санхүүтэй холбоотой шийдвэр гаргах Удирдах зөвлөл байгуулахаар тусгажээ. Мөн төсвийн шинж чанартай хөтөлбөрийг Монголбанк санхүүжүүлж, мөнгөний бодлогын зорилт, үр нөлөөг алдагдуулдгийг арилгах үүднээс Засгийн газарт зээл олгох, Засгийн газрын үнэт цаас худалдан авах Төвбанкны үйл ажиллагааг тодорхой заасан байна.