"SUPER CONCERT 2025" тоглолт үүдээ нээхэд цөөн хоног үлдлээ. Зохион байгуулагч Evandis Entertainment-аас өнөөдрийн байдлаар тоглолтод БНСУ-аас Tae Yang, Ailee, Ella, Yedee, Seon нар, Монголын талаас реппер Цэцэ, Foux хамтлаг, дуучин mxrningstar, DOID, AM-C нар оролцоно хэмээн мэдэгдэж буй. Харин 11 дэх дуучны нэрийг хэлээгүй бөгөөд тоглолт болох өдөр нууцлаг дуучин өөрөө үзэгчидтэй тайзнаас мэндэлнэ.
Тоглолтын үеэр аюулгүй байдал хангах үүднээс 300 гаруй хамгаалалтын ажилтан Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллах юм байна. Мөн тоглолтод нэгдэх сайн дурын ажилтан шаардлагатай хэмээн Evandis Entertainment мэдээллээ.
Үүнээс гадна тоглолтод 18-аас доош насныхныг зөвхөн асран хамгаалагчийн хамт оруулах юм байна. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд "SUPER CONCERT 2025" тоглолтыг үзэж болно. Эцэст нь хэлэхэд тоглолтын хаалга 14.00 цагт нээгдэж, дэлхийн хэмжээний DJ нар хөгжмийн сэтээр та бүхнийг цэнгүүлэх нь ээ.