Улсын филармонийн тайзнаа энэ амралтын өдрүүдэд дэлхийн сонгодгууд эгшиглэнэ. Тодруулбал, “Classic night concert” хэмээх энэ зуны анхны сонгодог хөгжмийн тоглолтыг үзэгчдэдээ толилуулахад бэлэн болжээ. Концертын удирдаачаар ОХУ-ын Екатеринбург хотын Уралын эрдмийн филармонийн удирдаач, Монгол Улсын консерваторын хүндэт профессор Б.Энхбаатар ажиллана. Тэрбээр одоогоос хоёр жилийн өмнө Улсын филармонийн 51 дэх жилийн нээлтийн тоглолтыг удирдаж байсан юм. Энэ удаагийн концертод В.А.Моцартын 19 настайдаа бичсэн “Хийлийн концерт” ¹.5 Ля мажор, П.И.Чайковскийн 1880 онд Орос ардын хөг аялгуунд тулгуурлан бичсэн гэгдэх “Утсан хөгжимд зориулсан серенаде” До мажор op.48 болон Ж.Россинигийн “Хулгайч шаазгай” дуурийн удиртгал хөгжим зэрэг шилдэг бүтээл эгшиглэх аж. Концертмейстер буюу гоцлол хөгжимчнөөр Х.Санчир ажиллах гэнэ.
Д.Тамир