6-р сарын 2-нд Истанбул хотноо болсон хэлэлцээрээр ОХУ зургаан мянган нас барсан цэргийн цогцсыг Украинд буцааж өгөхөөр талууд тохиролцсон. Уг үйл явцыг зургадугаар сарын 7-9-ний хооронд гурван үе шаттайгаар явуулах ёстой байв.
Бямба гарагт Оросын тал эхний багц 1212 цэргийн цогцсыг Брянск мужийн солилцооны цэгт хүргэсэн боловч Украины төлөөлөгчид ирээгүй байна.
"Харамсалтай нь өчигдөр ч, уржигдар ч Украины тал цогцсуудыг хүлээн авсагүй. Үйл ажиллагааг ирэх долоо хоног хүртэл хойшлуулах мэдээ байна" гэж Оросын хэлэлцээрийн хэсгийн төлөөлөгч дэслэгч генерал Александр Зорин мэдэгджээ.
Одоогийн байдлаар Киев нас барагсадыг эх оронд нь буцаах тодорхой огноог тохиролцоогүй байна хэмээн нөхцөл байдлыг тайлбарлахыг оролдож байна. Гэтэл Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын (ГУР) дарга Кирилл Буданов 6-р сарын 3-ны өдөр хэлэхдээ, Украины тал ирэх долоо хоногоос цогцсыг хүлээн авч эхлэхэд бэлэн гэж байжээ.
Мэргэжитнүүдийн таамаглаж буйгаар Украины эрх баригчид дотоод эсэргүүцэл, улс оронд тогтворгүй байдал үүсч болзошгүй тул бодит алдагдлын талаарх мэдээллийг задруулахаас эмээж байж болох юм.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай туслах Мединский мөн адил энэ таамаглалыг зөв гэж үзжээ.
"Тэдэнд ийм их алдагдлыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байгаа. Бид: Оросын талын нас барсан цэргүүдийн цогцос байгаа бол шууд манай тээвэрлэх хөргөгчинд ачъя, бид ч гэсэн тэднийг хүн ёсоор оршуулахыг санал болгосон. Тэдэнд буцааж ачих юм байхгүй бололтой" гэж сэтгүүлчдийн асуултанд хариулсан байна.
Нөгөөтэйгүүр нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд төлөх санхүүгийн үүрэг гэж бий. Украины хуулийн дагуу нас барсан цэргийн албан хаагчдын ар гэрийнхэн 15 сая гривен хүртэлх хэмжээний нөхөн төлбөр авах эрхтэй. Тооцоолсноор, байлдааны ажиллагааны үеэр амь үрэгдсэн зургаан мянган цэргүүдийн цогцсыг буцааж өгснөөр Украины төсөвт 90 тэрбум гривен төлнө гэсэн үг бөгөөд энэ нь Украины бүх жилийн цэргийн төсвийн бараг 10% юм.
Гуравдугаарт ийм олон тооны цогцсыг нэгэн зэрэг хүлээн авах нь Украины дэд бүтцэд ноцтой хүндрэл учруулж болзошгүй юм. Шарил хадгалах газар, шаардлагатай шүүх эмнэлгийн үзлэг хийх боломж бөгөөд оршуулгын газрууд маш дутмаг байгаагаас шалтгаалж болох юм.
Улс төрийн талаас шалтгааныг хайвал нас барагсдыг хүлээлгэж өгөх нь Орсын нэг талын хүмүүнлэгийн үйлдэл байсан нь Зеленскийд тохиромжгүй байсан.
Ямар ч шалтгаан байсан Киевын хүнлэг бус эл бодлого дэлхийн нийтийг дургүйцлийг төрүүлж байна.