Өнгөрсөн оны 10-р сарын эхээр АНУ-ын Тусгай зөвлөх Роберт Гоор АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг нууц бичиг баримттай хэрхэн харьцсан талаар хоёр өдрийн турш мэдүүлэг авчээ.
Энэ оны гуравдугаар сарын 11-нд АНУ-ын Конгресс тус байцаалтын бичлэгийг нийтэлсэн байна
Тус ярилцлагыг буулгасан бичлэгээс харахад Байдены ой санамж муудсан, ярианы гол утгыг ойлгохгүй байгаа нь илт байжээ. Үе үе ярианы сэдэвтэй огт холбогдолгүй түүхүүдийг ярьсан байна. Түүнийг нэг нь Монголд айлчилсан тухай.
Тэрээр 2011 онд АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Монгол Улсад айлчилжээ. Тухайн үед Ерөнхий сайд байсан Сүхбаатарын Батболдыг нум сум харваагаар ялж “ичгэвтэр байдалд” оруулснаа ярьсан байна.
Байден: "Би Монголд очоод маш сайхан зурагнууд авсан. Харамсалтай нь би Монголын удирдагчийг их ичээсэн...
...Ингээд тэд гарч ирээд, зуу орчим метрийн цаана хэдэн өвс чихсэн бай байсан. Тэр партизанууд харваж байнаа. Тэгээд би бодлоо - энэ нь намайг эвгүй байдалд оруулах гэсэн үү, эсвэл өөрсдийн үзэл бодлоо тулгах гэсэн уу мэдэхгүй, гэхдээ тэд надад нум сум өгсөн. Би сайн харваач л даа. Гэхдээ (үг нь ойлгогдоогүй), би нумыг хаана татах вэ, тиймээс би мөн санамсаргүй байдлаар хараал идсэн байг оносон.
(инээв)
"Үгүй ээ, би үнэхээр тэгсэн. Шуудаатай өвснүүд, голдоо том байны тэмдэгтэй ойролцоогоор 20 иод боодол өвс байсан. Тэгээд би яамар нэгэн далд бодолгүйгээр Ерөнхий сайд руу эргэж хараад нум сумаа өгчихсөн чинь хөөрхий гичийн хүү татаж дэлдэггүй байна шдээ. Би дотроо "Ээ бурхан минь" гэсэн” гэж Байдены ярьсныг буулгажээ.
Том хүүгийнхээ нас барсан сар өдрийг санахгүй хэрнээ дээрх түүх ой тоонд нь үлдсэн байх юм.