ЦЕГ болон ЗЦА-аас жил бүрийн хавар сургууль, цэцэрлэгүүдийн хамт "Замын хөдөлгөөний цагаан толгой" тэмцээн зохиодог. Энэ хаврын тэмцээн дүүргүүдээс эхэлж байна.
Тус тэмцээний зорилго нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зам тээврийн осол, аюулаас урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох түүнчлэн замын хөдөлгөөнд соёлтой оролцох дадал хэвшил эзэмшүүлэх зорилготой билээ.