Шалган бүртгэх товчоодоор нэвтрэхэд түгжрэл үүсч байгаа талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт иргэдээс ихээхэн гомдол ирүүлжээ. Үүний дагуу НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяраар ахлуулсан ажлын хэсэг Эмээлт, Баруун турууны шалган бүртгэх товчоодоор авто тээврийн хэрэгслийн саадгүй нэвтрэх боломжийг ханган орох чиглэлийг 3 эгнээгээр 24 цаг ажиллуулах, Мал эмнэлэгийн ариутгалын постыг 300 метр зайд байрлуулах, зам дээр асгарсан хайрга, чулууг цэвэрлэж, тогтмол хяналт тавьж ажиллах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өглөө.