Хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр бүх яам агентлаг, харъяа байгууллага, орон нутгийн нэгжүүддээ эцэг эхийн зөвлөл байгуулж ажиллуулана гэсэн заалтыг хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Би хариуцлагатай аав ээж” аяны зохион байгуулж байгаа билээ. Энэ аяны хүрээнд Нийслэлийн харьяа агентлагийн хүний нөөцийн мэргэжилтнүүдэд гэр бүлийн боловсрол олгох, эцэг эхийн зөвлөл байгуулах арга зүй өгөх сургалт зохион байгуулжээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа 32 агентлагийн Хүний нөөцийн мэргэжилтнүүдэд “Гэр бүлийн зөв харилцаа”, “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” сургалт, мөн байгууллага дээрээ “Эцэг эхийн зөвлөл” байгуулах талаар арга зүй өгч, албан хаагчдынхаа хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн ажлуудыг зохион байгуулж хэвшүүлэн хамтран ажиллахаар болсон байна.
Байгууллагууд дэргэдээ “Эцэг эхийн зөвлөл”-тэй болсноор албан хаагчдынхаа нийгмийн асуудалд анхаарах, ар гэртэй нь ойр эргэх холбоотой ажиллах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Сургалтад оролцогчдод “Эцэг эхийн зөвлөл”-ийн самбар гардуулан өгсөн ба хүний нөөцийн мэргэжилтнүүд байгууллага дээрээ зөвлөл байгуулан, албан хаагчдынхаа хүүхэд гэр бүл рүү чиглэсэн олон ажлуудыг санаачлан зохион байгуулж, самбартаа тогтмол мэдээлэн ажиллахаа илэрхийлсэн гэж нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.