"БЯЦХАН ЗОРЧИГЧ" аян 5 дугаар сарын 01-ний өдрөөс нэг сарын хугацаатай улсын хэмжээнд явагдаж байгаа ч өчигдөр буюу тавдугаар сарын 3-ны өдөр гэхэд таван хүүхэд зам тээврийн осолд өртжээ.
Хүүхэд зам тээврийн осолд өртөж буй гол шалтгаанууд нь:
- Аюултай эцэг эх, асран хамаалагч
- Аюултай сургуулийн орчин
- Аюултай зам
- Аюултай тээвэрлэлт
- Аюултай гудамж зэрэг байна.
Эцэг эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцуулдаг, насанд хүрээгүй хүнд даатгадаг, хүүхдүүд гарцгүй газраар зам хөндлөн гарах, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, түүнчлэн жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ биелүүлдэггүй зэрэг томчууд бидний буруутай үйлдлээс шалтгаалан осолд өртөх нөхцлийг бүрдүүлж байна.
Цаашид хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх их үйлсэд иргэд, байгууллага, хамт олон та бүхэн дэмжин оролцоорой.