Төв цэвэрлэх байгууламжийн урд 50 га талбай бүхий олон жил тогтсон хиймэл нуурыг цэнгэгжүүлэх, технологийн үйл ажиллагааг дэмжиж, засвар хийж, тоног төхөөрөмж шинэчлэх зэрэг 25 ажил хийгдэж буй гэнэ. Энэ хүрээнд хоногт 1200-1500 м.куб лаг халдваргүйжүүлэх хүчин чадалтай Герман улсын “Тюбэреактор”төхөөрөмжөөр дамжсан лагийн үнэр 50-60 хувь хүртэл буурна. Мөн лагийн 44 карт бүхий 15 га талбайд үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх, боловсруулах, цэвэрлэх байгууламжаас Туул гол хүртэлх 12 га талбай суваг, олон жил хуримтлагдсан голын бохирдлыг арилгах, үнэрийг дарах арга хэмжээ авахыг тусгажээ. Өнгөрсөн жилийн хугацаанд 23 ажил 100 хувь гүйцэтгэлтэй, 2 ажил он дамжин хэрэгжиж дууссан байна.
Энэ ажилд “Шимт газар” ХХК шалгарсан. Нийслэлийн төсвөөс 2.1 тэрбум төгрөгийг шийдсэн.
Хуучин франц улсын боловсруулсан ТЭЗҮ дээр дахин ажиллаад 250 мянган м.куб ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжтай болвол ойрын 15 жилийн ачаалал даах боломжтой. Цэвэрлэх байгууламжид ахуйн уснаас гадна үйлдвэрийн ус, химийн хэт бохирдолтой ус ирж байгаагаас ашигтай бактериудыг устган бактериуд үнэр дарах чадваргүй болж байна. Улаанбаатар хотоос арьс ширний үйлдвэрүүдийг ялангуяа өлөн боловсруулах үйлдвэрийг гаргах хэрэгтэй байгаа юм байна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.