Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, зүүн 4 замын уулзвараас “Туул Жин Пан”-ийн уулзвар хүртэлх 950 метр гудамжийг "ЖИШИГ ГУДАМЖ" болгон тохижуулжээ. Нийслэл, дүүргийн Газрын албанаас газар чөлөөлөлтийг хийж, нийтийн эзэмшлийн зам талбайг бүрэн чөлөөлж тохижилтын ажил хийгдэх боломжтой болгосон юм. Тохижилтын ажил хийгдсэнээр баруун талаараа явган хүний зам, том оврын 153 шилмүүст мод, троссон хашлага, ургамлан хашлагатай болжээ. Зүүн талын туслах замыг бүрэн шинэчилж 150 машины зогсоол бий болгосон гэнэ. Машины зогсоол "нүдний гэм" болсон энэ үед бусад гудамжинд ч бас БАЯНЦЭЭЛ шиг ЗОГСООЛ олширвол хэрэгтэй юм сан.