Монголын Улаан загалмайн нийгэмлэг дээр дэлхийн хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан САЙН ҮЙЛСТЭН эрхмүүдийг хүлээн авахаар болжээ. Жүжигчин Г.Ундармаа, О.Саранчулуун, Д.Дэлгэрсайхан тэргүүтэй нийгэмд сайн үйлсийг дэлгэрүүлэн үлгэрлэгч, хүмүүнлэгийн үйлстэнүүдийг өргөмжлөн алдаршуулах гэнэ.
Жүжигчин Г.Ундармаа: Урлагт үнэнч зүтгэсэн тэрээр хэд хэдэн эмнэлэг тохижуулж өгсөн, үсний даруулгаа дуудлага худалдаагаар оруулаад л нэг айлд таван ханатай өргөө цагаан гэр авч өгч байсан хүмүүнлэг эмэгтэй билээ.
АШУҮИС-ийн багш, "Ахиллис Интернэшнл" байгууллагын Монгол дахь салбарын захирал, гүйгч О.Саранчулуун хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд биет биет бус туслалцаа үзүүлж чаддаг ХҮМҮҮНЛЭГ эрхэм
Хүмүүнлэг үйлстний цуваа цааш үргэлжилнэ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай