
Сувилагч, эмнэлгийн ажилчид УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын тав, зургаадугаар заалтыг хүчингүй болгохыг шаардаж, сувилагч нарын цалинг нэмэгдүүлэхийг Төр, Засгаас шаардаж өмнө нь хэвлэлийн хурал хийж байсан. Өнөөдөр Эрүүл мэндийн яамны гадна талбайд жагсаал зохион байгуулж, Төр засгийн удирдлага, салбарын сайдад шаардлага хүргүүлж байна.
Эмч, сувилагчид "Сувилагчгүй нийгмийг төсөөлцгөөе", "Өнөөдрийн цалин хөлс амьдралын баталгааг хангахгүй байна", "Д.Сарангэрэл сайд аа та ажлаа хий", "Байрны зээлд орох мөрөөдөлтэй яс цайж үхлээ" гэх мэт уриа лоозон барин жагсжээ.