Канны 71 дэх удаагийн олон улсын кино наадам эхэллээ. Дэлхийн нэр хүндтэй энэхүү кино наадам нь Венецийн кино наадмын хамтаар олон нийтэд хамгийн их түгсэн байдаг. Энэ жил шүүгчдийн бүрэлдэхүүнийг Австралийн жүжигчин Кейт Бланшетт ахалж байна. Наадмын нээлтийн ёслол дээр Жулианна Мур, Бенисио дель Торо, Пенелопа Крус түүний нөхөр Хавьер Бардем зэрэг алдартнууд байлаа. Крус, Бардем нарын тоглосон Ираны найруулагч Асгар Фархадигийн “Бүгд мэднэ” кино наадмыг нээсэн юм.
Энэ жил нийт 21 кино өрсөлдөж байгаа гэнэ. Зохион байгуулагчид энэ жилээс улаан хивсэн дээр селфи хийхийг хориглосон. Энэ нь ёслолын ажиллагаанд саад учруулж, телевизийн бичлэгийг удаашруулж байгаа гэж үзжээ. Энэ дүрмийг зөрчсөн хүнийг танхимд оруулахгүй гэнэ.
Наадмын албан ёсны зурагт хуудас – 1965 онд гарсан “Pierrot le Fou” киноны зураг.