Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатар хотын ой” цэцэрлэгт хүрээлэнгийн шав тавих ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Энэхүү цэцэрлэг хүрээлэн нь Монгол-Солонгосын найрамдлын бэлгэ тэмдэг газар болох гэнэ. Энэхүү газар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Дамбардаржаад байрлах Модлог ургамлын цуглуулга бүхий цэцэрлэгт байгуулагдаж байгаа юм.
Улаанбаатар хотын ой цэцэрлэгт хүрээлэн нь нийт 3 тэрбум воны санхүүжилттэй, 40 га талбайд бүтээн байгуулалт босно. Мөн цэцэрлэгт хүрээлэнд танин мэдэхүйн цэцэрлэг, унадаг дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, спортын талбай зэргийг байгуулах бөгөөд 100 гаруй нэр төрлийн мод, ургамлыг тарьж, хотын ой байгуулах, ногоон байгууламжийг хөгжүүлэх, иргэдийн соёл, амралтын ногоон байгууламж байгуулах юм. “Улаанбаатар хотын ой” цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл 2016-2022 хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНСУ-ын Ойн ерөнхий газрын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд хэрэгжинэ.
Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээлэв.