“Miss World 2018” тэмцээний тов зарлагдаж, энэ жил БНХАУ-ын Саньяа 11 дүгээр сарын 9-нөөс эхлэхээр болсон байна. Эх орноо төлөөлөн оролцож буй миссүүдийн маань амжилт улам л ахисаар байгаа билээ. Өнгөрсөн удаад А.Баярцэцэг болон Ц.Энхжин нар “People’s Choice Awards-г тэргүүлж, шилдэг 11 болон 15-т шалгарсан. Тэгвэл Дэлхийн Мисс тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох сонирхолтой бүсгүйчүүдийг бүртгэж эхэлжээ.
Урьдчилсан шатны шалгаруулалт 6-р сарын туршид үргэлжлэх бөгөөд бүртгэл энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
Тэмцээнд оролцох хүсэлтэй бүсгүйчүүд арьс өнгө, итгэл үнэмшил, шашин шүтлэг, угсаа гарлыг үл харгалзан ялгаварлалгүйгээр оролцох боломжтой.
Бүрдүүлэх материал:
- Англи хэл дээр бөглөсөн application
- Эрүүл мэндийн бичиг
- Эцэг эх болон хууль ёсны асран хамгаалагчийн тодорхойлолт
- Усны хувцастай зураг 1% А5 хэмжээтэй
- Гоёлын даашинзтай зураг 1% А5 хэмжээтэй /Чөлөөт хувцастай байж болно/
- Нүүрний хэсгийг тод харуулсан зураг 1% А5 хэмжээтэй
- Бүртгэлийн хураамж 50,000 төгрөг байна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ.