
Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улсад энэ жил тавдугаар сарын 7-11-ний хооронд “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уриатайгаар зохион байгуулагдаж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч энэхүү өдөрлөгийн хүрээнд өнгөрсөн жилийн бүтээн байгуулалт болон 2018 онд хийгдэх бүтээн байгуулалтаа танилцуулж, нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлж буй татвар төлөгчиддөө, нийслэлийнхээ нийт иргэддээ талархал илэрхийллээ. Мөн Монголын татварын албанаас анх удаа Монгол Улсын төсвийг бүрдүүлж буй нийт татвар төлөгчиддөө талархал илэрхийлж, хүн бүрт цахим хэлбэрээр Талархал илгээж гэнэ. Энэхүү талархлыг татвараа төлсөн бүх иргэн, ААН, байгууллагууд www.e-tax.mn, www.ebarimt.mn цахим хуудсуудаар шалгах боломжтой бөгөөд өөрсдийн талархлыг цахим сүлжээгээр олон нийтэд түгээх боломжтой юм гэнэ.
Эх сурвалж: Нийслэлийн Татварын газраас мэдээллээ