Asashoryu: Мод тарихаар өдрийн 20 000-25 000 төгрөгөөр мод тарих газар шорооны ажил хийлгэх зар тавихад нэг ч хүн ирсэнгүй, Хархоринд. Тэгсэн мөртлөө “Үхлээ, хатлаа” гэж элийрэх.
Batkhuu: Тэгсэн хэрнээ сумын дэлгүүрийн үүдэнд зүгээр сууж байдаг. Зургаахан хүний хоол хийх тогооч нэлээд хайж байж олсон. Тэр хүн өглөө 30 минут, өдөр, орой тус бүр нэг цаг л ажиллана. Гэтэл ирэхгүй. Ирэхээрээ цалингаа урьдчилж авъя гэнэ. Аяга тавгаа угаахгүй, тогооныхоо алчуураар шувтраад боллоо.
maya: Хөдөлмөрлөж мөнгө олдог гэсэн ойлголтыг сүүлийн 20 гаруй жилийн дотор устгасан. Нэг л их ардчилал, эрх чөлөө ярьсан ажилгүй, ядуу хүмүүс.
Idertsogt.Yu: Хавтгайрсан халамжтай улс шүү дээ.
Sarnai: Бусдаар тэжээлгээд зүгээр суух сонирхолтой хүн олширчээ, яана.
Sartuul Ulyanov: Хөдөөний нийтлэг дүр төрх. Хүүхдийн мөнгөнөөс аавд нэг шил архи зайлшгүй ногддог.
Залуу насаараа гоё: Төрийн албан хаагч сард 350 000 төгрөгийн цалин авч буйн дэргэд боломжийн хөлс юм биш үү.
Ttuuyyaahhaaiii B: Хураахад бэлэн болсон чацарганыг шувуунд өгч, хатааж байснаас үнэгүй түүгээд ав гэхэд л хөдөлдөггүй хүмүүс.
Хавар: “Монголчуудын залхуугаас чөтгөр ч үргэмээр” гэж Д.Урианхай гуай бичсэн.
Б.Гантулга: 30-45 насны согтуу хүн хотоор дүүрэн. Бид нэг л их эрх эдэлсэн гуйлгачид болох нь.
Бүргэд Т.Бат-Оргил: Өдрийн 25 000 төгрөгийг тооцоод үзвэл нэг цагийн 0.14 ам.доллар болно. Хөдөлмөрийн үнэлгээг дээшлүүлэх чухал. Энэ нь нэг компанийн хийх ажил биш, улсын бодлогоор зохицуулна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бодит байдалтай нийцдэггүй.