DOM!NUS: Зүүн дөрвөн замаас Офицеруудын ордон хүртэлх цэцэрлэгт хүрээлэнг дахиад ухаж эхэлжээ. Үйлтэй газар шүү.
Идо: Сүүлийн 20 жил ухаж буй.
Улаан жамсран: Жил бүр зунжин, намаржин сэндийчдэг. Бөөн шороо тоос, түгжрэл, шавар шавхай.
Одноо: Модных нь мөчрүүдийг тожийтол тайрсан байх шив. Хөрөөдөж хаяад, дараагийнхыг нь уулнаас авчирч суулгахад бэлэн болжээ.
DOM!NUS: Миний мэдэхээр сүүлийн 6-7 жил хавар нь суулгаж, намар ухаж тасдаж байна.
Лхагва: Доогуур нь хонгил байгуулж, хэд хэдэн газарт орц, гарц хийж болно. Засах гэж жил бүр сэндийчихгүй. Даанч тийм сонирхол, сэтгэл алга.
П.Алтанцэцэг: Цавчааны талбар байх.