Х.Бат-Ялалт
- ИЗН-аас нэр дэвшигч Х.Бат-Ялалт
- Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт
- Хуульч Бат-Ялалт
- Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт
- Хүсэл зоригоо нэгтгэе үндэсний хөдөлгөөний тэргүүн Х.Бат-Ялалт
- 50 сая шантаач
- Ц.Нямдоржийн дайсан Х.Бат-Ялалт
М.Нарантуяа
- Сонгуульд нэр дэвшигч М.Нарантуяа
- Зөгийчдийн нийгэмлэгийн зөвлөх М.Нарантуяа
- Дуучин Нарантуяа
- Жүжигчин Нарантуяа
- Хөтлөгч Нарантуяа
- Make up artist Нарантуяа
- Ганц бие ээжүүдийн төлөөлөл Нарантуяа
Аль ч цаг үед олны анхаарлын төвөөс гадуур үлддэггүй, хэд хэдэн эрхэм бий. Тэдний төлөөлөл бол Х.Бат-Ялалт, М.Нарантуяа нар юм. Үндсэн мэргэжил нь яг юу билээ гэж бодоход хүргэдэг эдгээр эрхмүүд дуулиан шуугиан тарьж чаддагаараа зартай. Хэвлэлийн хурлын "Ангууч" ч гэх хэлж болохоор эдгээр эрхмүүд хурлаас хуралд статус харин ч нэг хөрвөж өгнө.
Тэдний хийж бүтээж байгаа бүхнийг зөв буруу гэж шүүх гэсэнгүй. Гэхдээ тэд дуу хоолойгоо ямар нэг аргаар олонд хүргэхгүй л бол тайван сууж чаддаггүй бололтой.
Сүүлд л гэхэд М.Нарантуяа “Монголын зөгийчдийн нийгэмлэг”-т зөвлөхөөр ажиллаж байгаа талаараа хэвлэлийн хурал хийсэн. Урлаг, улс төр, бизнес гээд салбар бүрт хүчээ сорьж яваа дуучин бүсгүй маань зөгийчдийн нийгэмлэгт зөвлөж байгаа нь олны сонирхлыг их л татаж байгаа аж.
Харин Х.Бат-Ялалт хамгийн сүүлд Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг халз мэтгэлцээнд дуудаж хэвлэлд мэдээлэл хийсэн.