“Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлт зохион байгуулах ажлын хэсгийнхэн бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцэж буй бөгөөд 5 дугаар 19-нд товлоод байна.
Ажлын хэсгийн ахлагч Ш.Анхмаа “Улаанбаатар марафон” гүйлтэд дүүрэг, хорооны иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудыг идэвхжүүлэн оролцуулах, дэд ажлын хэсгүүдийг хуралдуулж, шаардлагатай арга хэмжээг авч буй гэнэ. Гүйлтэд оролцох гадаад, дотоодын байгууллага, хувь хүмүүст урилга, мэдээлэл сурталчилгааг хүргэх, урих, оролцуулахтай холбоотой ажлыг зохион байгуулах, онлайн бүртгэлийн цахим хуудсыг шинэчлэн сайжруулж, алдаа дутагдлыг тухай бүр арилгаж ажиллах, Сүхбаатарын талбайд болон гүйлтийн маршрутын дагуу иргэдийн тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор хог хаягдал, бие засах цэг, цэвэрлэгээний ажил, маршрутын дагуу уралдах замыг услах ажил зохион байгуулахыг холбогдох албаныханд тус тус үүрэг болгосон гэв. Иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.