Нийслэлийн үйлдвэрлэл Инновацийн газраас зохион байгуулсан “ИННОВАЦИ-2018” үзэсгэлэн Улаанбаатар чуулгын байранд амжилттай зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнд нийт 70 гаруй төрийн болон хувийн хэвшлийн болон Эрдэм шинжилгээний байгууллагууд, Их дээд сургуулиуд оролцож, нийт 200 гаруй нэр төрлийн инновацийн бүтээгдэхүүн сурталчилж, оролцжээ.
Энэхүү үзэсгэлэнд оролцсон байгууллагуудын шилдгийг шалгаруулсан бөгөөд Инновацийн шилдэг бүтээгдэхүүнээр “Гэрэгэ техноложис” ХХК-ын “Гэрэгэ киоск машин”, Инновацийн шилдэг үйлчилгээгээр “Аргун” мультимедиа ХХК-ийн Augmented reality-ээр баяжуулсан сургалтын хэрэглэгдэхүүн, Инновацийн шилдгийн шилдэг бүтээгдэхүүнээр “Армоно” корпорацийн “Бөсгөсөн шохой” тус тус шалгарчээ.