
Эрүүл мэндийн салбарынхан Сүхбаатарын талбайд суулт хийж байна. Энэ даваа гаригаас эхэлсэн суулт ажил хаялтын өмнөх сануулга аж. Эмч, эмнэлгийн ажилтнууд эрүүл мэндийн салбарт шударга үнэлэмж тогтоож, цалин нэмэхийг шаардаж буй юм.
Өнөөдрийн суултын үеэр эмч, сувилагч нар төв талбайд үсээ хусуулж, эсэргүүцлээ илэрхийллээ.