
“Гэр хороолол” хөдөлгөөнөөс өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд дахин цугларч, жагсаал хийлээ. Тэд долоо хоногийн өмнө мөн төв талбайд майхантай жагсаал хийж, үзэл бодлоо илэрхийлсэн.
Тэд энэхүү жагсаалаараа Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэхийг шаардаж буй ажээ. Гэр хорооллын иргэд өнгөрсөн хоёрдугаар сард гэр хорооллыг хөгжүүлэхийг шаардаж жагссан. Өнөөдөр дахин жагсаж үзэл бодлоо илэрхийлж байна.