Зам тээврийн ослын шалтгаан юундаа байна вэ?
Осол гаргачихаад дотор нь байгаа хүмүүсийн биеийн байдлыг бус машинаа сэвтэж үү гэдгийг л харж буй жолоочтой хэд хэд таарч байлаа. Ослын шалтгааныг тодруулбал ердөө л нэгнийхээ дээр гарах гэсэн хүслээс болдог бололтой. Эхлээд та яв, дараа нь би. Та, Би, Та Би, Та Би. Энэ зарчим үйлчлээгүйгээс болоод ослын дараа гарч ирээд хэрэлдэнэ, зодолдоно. Чи хэн юм бэ? гэж том дуугарна. Танил тал, ах эгч рүүгээ залгана. Ер нь хэн ч байлаа гэсэн бид "Амьд хүмүүс". Харин төмөр бол төмөр шүү дээ.
Зодоон гэмтэл бэртэл үхлээр төгсөж хоёр тал хоёулаа л хохирдог. Жолооч та мөргөсөн, мөргүүлсэн бол хүний ёсоор гар бариад, машинаас түрүүнд дотор суугаа хүмүүсийн биеийн байдлыг асуух сэтгэлтэй байгаарай.
Жолооч хүнд хамгийн их хэрэгтэй зан бол "Хүлээцтэй, Тэвчээртэй, Хүнлэг" байдал юм гэж нэг ухаантан хэлсэн байдаг.
Хүний амь нас эрсдэнэ гэдэг хүнд гарз хохирол. Харин цэргийн үхэл тооны зэрэг мэт бүртгэгдэж байсан үеийнх шиг баримт төдий мэдээллэх Тоо баримт бүү байгаасай