
Өнөөдөр автомашингүй өдөр тохиож байна. Эл өдөр 07:00-17:00 цаг хүртэл төв хэсгийн буюу 12 гудамжны авто замыг хаагаад байгаа юм. Мөн нийтийн тээврийн 39 чиглэлийн 350 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орууллаа.
Марафон гүйлтийн үеэр Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж,Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпийн гудамж Самбуугийн гудамжны автозамыг хаагаад байна.